ДЭЛХИЙ

Орчуулах хэрэгслийн ачаар орлого эрс нэмэгджээ

Sourcenext компанид бүтээсэн 230 ам.долларын үнэтэй орчуулга хийдэг Poketalk хэрэгслийг ашигласан Японы нэг эмин сангийн орлого эрс нэмэгдсэн байна. Энэ тухай Эмийн сангийн эрхлэгч Такехико Фужита орчуулгын төхөөрөмжгүй бол ийм хэмжээний өвчин намдаагч, нүдний дусаалга борлуулж чадахгүй байсан гэжээ. 74 хэлнээс үг хэллэг хөрвүүлэх чадвартай уг хэрэгсэл Швед, Вьетнам гээд олон орны жуулчдад тусалжээ. 2018 онд Японд 31 сая жуулчин ирсэн бол ирэх онд болох олимпын үеэр бүр ч олон зочин ирдэг байна. Энэ үед аман орчуулгын хэрэгслийн зах зээлийн 94 хувийг эзлээд буй Pocktalk-той өрсөлдөхөөр Fujitsu, King Jim компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргахаар бэлтгэжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button