НИЙГЭМ
Гэр хорооллын айлаас илүү орон сууцанд халдвар тархах магадлал өндөр байна
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 481 тохиолдол нэмэгдсэний 404 нь Нийслэлд бүртгэгдсэн болохыг хэлэв.
Мөн 45 болон түүнээс дээш насны халдвар авсан иргэдэд шинж тэмдэг хүндээр илэрч байгааг онцлов. Өвчин тусаад эдгэрсэн ч вирусийн үеийн дэглэмээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэв. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос вакцины хоёрдугаар тунг хийж эхлэхийг хэллээ. Мөн нийт халдвар авсан иргэдийг харахад гэр хороололд амьдардаг айлд халдвар тархах магадлал бага, орон сууцанд эрсдэл өндөр байгааг хэлэв. Учир нь лифтны товчлуур, шатны бариул зэрэг нь халдвар тархаах эрсдэл өндөр байгаа юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.