ДЭЛХИЙ
Германд “Astra Zeneca”-г 60-аас доош насны иргэдэд тарихаа больжээ

Өнөөдөр /2021.03.31/ ХБНГУ 60-аас доош насны иргэддээ “Astra Zeneca” вакциныг түр хугацаанд тарихгүй болсноо мэдэгдлээ. Ингэсэн шалтгаан нь Канад улсын гаргасан мэдээлэлтэй адил юм байна.
Тодруулбал, Канад 55-аас доош насны иргэддээ “Astra Zeneca” вакцин тарихаа түр зогсоосон. Ингэхдээ цусны бүлэгнэл үүсэх эрсдэл 1000 хүн тутамд нэг тохиолдож байсан гэдэг шалтгааныг тайлбарласан юм.
ХБНГУ-ын хувьд нийт 2.7 сая хүн уг төрлийн вакциныг хийлгэснээс 31-д нь цус бүлэгнэсэн байна. “Astra Zeneca”-г Европын 10 гаруй улс түр ашиглахаа болиод байсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.