ДЭЛХИЙ

Фэйсбүүк, Твиттер дээрх вакцины худал мэдээллийн 65 хувийг 12 хүн үүсгэжээ

Судалгаагаар Фэйсбүүк, Твиттер дээр эргэлддэг вакцины эсрэг мэдээллийн гуравны хоёрыг 12 хүн үүсгэсэн гэдгийг илрүүлжээ. Цахимаар ад үзэх хэрэгтэй тэмцэх төв болон Вакцины эсрэг мэдээллийг хянах холбоо хоёрдугаар сарын 1-ээс гуравдугаар сарын 16-нд сошиал платформууд дээр эргэлдсэн контентуудад дүн шинжилгээ хийсэн байна.

Роберт Ф. Кеннеди Жр

Тэд судалгааны үр дүнд сошиал медиа дээр эргэлддэг вакцины эсрэг мэдээлэл 12 хүнтэй холбоотой хэмээн үзжээ. Тэдгээр хүмүүс дунд АНУ-ын ерөнхий прокурор Роберт Кеннедигийн хүү Роберт Ф. Кеннеди Жр багтсан байна.Судлаачид тэднийг “худал мэдээлэл тараагч 12” хэмээн нэрлэжээ.

Жосеф Мерсола

Хамгийн их нөлөөтэй вакцины эсрэг мэдээлэл тараагч нь Фэйсбүүк болон Инстаграм дээр 3.6 сая дагагчтай Жосеф Мерсола байсан аж. Тэрбээр өмнө нь коронавирусийг анагаадаг гэх эм худалдаж байгаад АНУ-ын Хүнс ба эмийн захиргаанаас анхааруулга авч байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button