НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Хоёр их наядын бондын захиалга үргэлжилж байна

Монгол Улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгох, зах зээлээс татах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2021 оны 03 сарын 26-ны өдөр авсан.

Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор хөрөнгөө өсгөх боломжийг олгож байна.

Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай билээ.

Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалах бөгөөд энэ шатны худалдан авах захиалга эхэлсэн бөгөөд 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул яаралтай шийдвэрээ гаргахыг иргэдэд зөвлөж байгаа юм байна.

Энэхүү бондоос хэн ч, хэдэн ч ширхэгийг худалдаж авах боломжтой буюу гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой.

Бонд худалдан авагчид нь Эрдэнэс тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцааны ноогдол ашгаа авахдаа нээлгэсэн МХБ-д бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авах боломжтой.

Бондын Тэргүүлэх Андерайтер БиДиСЕК ҮЦК-аар дамжуулан онлайнаар худалдаж авах заавар:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
00000000
00000000
2021-03-31 18:18

0000

Холбоотой мэдээ

Back to top button