НИЙГЭМ

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн.

Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.

Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button