Нийгмийн

“Эрэл” ХХК “Хас” банкнаас зээлсэн 30 гаруй тэрбумаа төлөөгүй учир шүүхэд дуудагджээ

“Хас банк”-наас олон тэрбумын зээл авсан ч төлөлтөө хийхгүй, гэрээний үүргээ зөрчсөн “Эрэл” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Эрдэнэбат нарыг тус банкны зүгээс шүүхэд өгчээ. “Эрэл” ХХК зээл авахад Б.Эрдэнэбат батлан даагчаар орсон учраас ийн хамт шүүхэд дуудагдсан байна.

“Эрэл” ХХК 2012-2014 оны хооронд тус банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 30 гаруй тэрбум төгрөг зээлж авч, өөрийн компанийн мэдлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ. Гэвч тус компани 2016 оноос хойш зээлийн эргэн төлөлтөө хийхээ больжээ.

Тиймээс “Хас банк” “Эрэл” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрлах үл хөдлөх хөрөнгө, газар, оффисуудыг өөрийн мэдэлдээ шилжүүлэн авчээ. Тодруулбал дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 17 тэрбум төгрөгөөр тооцож, “Эрэл” ХХК-ийн төлөх ёстой зээлээс хасчээ.

Улмаар үлдэгдэл болох үндсэн зээл болон хүүгийн төлбөр нийлсэн 21 орчим тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар “Хас банк” ХХК  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Эл хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн 2019 оны дундуур болсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн талд шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл “Эрэл” ХХК Хас банканд 21 тэрбумыг төлөх нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин эл хэргийн эцсийн шат буюу хяналтын шатны шүүх хурал энэ сарын 30-нд боллоо. Гэвч тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нь  Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-04 10:56

Эрдэнэбат нам байгуулж УТ-д орж төсвийн мөнгө саадаг бизнес хийнэ гэж бодоод зээлийг тооцоогүй авсан байна. Мөрөөрөө бизнесээ хийсэн бол дээр байжээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button