ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: 3 хувийн хүүтэй 152.8 тэрбум төгрөгийн зээл гарч, 10 мянга 554 ажлын байрыг хадгалаад байна

Засгийн газар УОК-оос оруулсан хөл хорио тогтоохгүй, зарим салбарыг хязгаарлах чиглэл бүхий саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан:

10 их наядын төлөвлөгөөний хүрээнд гурван төрлийн зээл гаргаж байгаа. Төсөөлснөөс сайн явцтай явж байна. Гурван төрлийн зээл нийлээд 558.8 тэрбум төгрөг гаргасан байна. Үүний цаана 22.9 мянган ажлын байрыг дэмжээд байна.

3 хувийн хүүтэй зээл энэ сарын 29-ний байдлаар 152.8 тэрбум төгрөгөөр 2431 зээлдэгчдэд хүрчээ. Богино хугацаанд гэхэд идэвхжил сайтай байна. 14 хоногийн дотор ингэж гарч байгаа тул тавдугаар сарын сүүл гэхэд өндөр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Үүний цаана 10554 ажлын байр хадгалагдаж байна.

Эдийн засгийн макро түвшний тоонуудыг хэлэх болоогүй.

Хүүхдийн мөнгийг ирэх даваа гаргаас олгоно.

Иргэд НӨАТ-ын баримтаа өмнөх жилээс илүү сайн бүртгүүлж байна. Энэ төрлийн татварын орлого буураагүй. Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлж буй байгууллагууд өмнөх жилийн мөн үеэс 2-3 дахин нэмэгдсэн байна.

Инфляци 2.6 хувьтай, тогтвортой байгаа тул үнийн өсөлт бий болно гэж санаа зовох хэрэггүй. Мөн ам.долларын ханш ч сүүлийн 6-7 сар нэг ч хувийн хэлбэлзэлгүй тогтвортой байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button