ДЭЛХИЙ

Нью-Йорк хотод Ази эмэгтэй рүү халдсан сэжигтнийг баривчилжээ

Даваа гарагт (2021.03.29) АНУ-ын Нью-Йорк хотод Ази гаралтай Америк эмэгтэйн хэвлий, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж халдсан хэрэг гарсан. Үйл явдлыг харж байсан хүмүүс эмэгтэйд туслахгүй байгаа нь хяналтын камерт бичигджээ. Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг цагдаа нар баривчилсан байна.

Цагдаа нар хэргийг 38 настай Брэндон Эллиот үйлдсэн гэдгийг мэдэгдэн түүнд хүний биед халдсан хэргээр яллах болжээ. Хэрэгтэн өмнө нь 2002 онд ээжийгээ хутгалан амь насанд нь хүрч 2019 онд сулласан аж.

Өнгөрсөн долоо хоногт Атланта хотод болсон буутай халдлагын үед нас барсан найман хүний зургаа нь Ази гаралтай америкчууд байжээ. Холбооны мөрдөх товчооны захирал тус хэрэг арьс өнгөний үзэлтэй холбоотой байх магадлал бага хэмээсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button