Нийгмийн

Шүлсний шинжилгээ өгөхийн өмнө иргэд шингэн зүйл ууж, хоол идэж, тамхи татаж болохгүй

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуурт өчигдөр ЭМЯ зөвшөөрөл өгсөн. Харин өнөөдөр АШУҮИС дээр тус оношлуурыг танилцуулсны дараа БШУ-ны сайд Л.Энх-амгалан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар шинжилгээ өглөө. Шинжилгээний хариу 90 минутын дараа гарах юм.

Шинжилгээ өгөхөд гурван энгийн алхмыг хийхэд хангалтай гэнэ. Тодруулбал,

  • Шүлсээ сорьц цуглуулах саванд хийх
  • Шүлстэй савыг сайтар таглах
  • Шүлстэй савыг шинжилгээнд өгөх ёстой ажээ.

Танилцуулга мэдээллийг АШУҮИС-ийн багш, доктор Г. Чимэдлхамсүрэн бидэнд өглөө.

Тэрбээр “Хоногт 3000 хүнээс шинжилгээ авч, хариу гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 4000 оношлуурын нөөц бий. Иргэд цаг авалгүйгээр ирээд шинжилгээ өгч болно. Ямар ч үнэ төлбөргүйгээр шинжилгээ авна. Нэг хүн шинжилгээ өгөхөд 3-5 минут болно. Харилцан адилгүй.  Шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө амаа зайлаагүй, шингэн зүйл уугаагүй, хоол идээгүй, тамхи татаагүй байх ёстой” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-01 17:29

Эерэг гаргахгүй гээд амаа �######�чихна шүү дээ. Найдвар хир байхав яая.

Холбоотой мэдээ

Back to top button