НИЙГЭМ

326-Р АНГИД АЛБА ХААГЧИД: Хал цэргүүд индүүгээр түлж, зодож, хүйтэнд нүцгэн гүйлгэж харгисладаг байсан

Хэрээс хэтэрсэн дэглэлт, зодуурын улмаас бие махбодь, сэтгэлдээ арилшгүй гэмтэл авах, эд эрхтнээрээ тахир дутуу болох, цаашлаад амиа алдсан гэх цэргүүдийн тухай таагүй мэдээллүүд үеийн үед хөвөрсөөр ирсэн. Магадгүй энэ нь цэргийн ангиудад яргалал үйлдэгдэх ёстой, зайлшгүй байх хэрэгтэй зүйлсийн нэг мэт ойлгогддог болсон нь нууц биш. “Хал үзэж эр, хат сууж цэрэг болдог” гэх үгэн дор хэчнээн залуу хөвүүд бие сэтгэлээрээ хохирч буйг бурхан ч таашгүй.

Хэвлэлд мэдээлэгдсэн хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан билээ. Талийгаачид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан эмнэлгийн зүгээс  талийгаачийн үхлийн шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа хэмээн тодорхойлж буй. Цэрэгтэй зүй бусаар харьцаж, биед нь гэмтэл учруулан амийг нь хөнөөсөн гэх салаан дарга Г-г өдгөө хорих 461-р ангид саатуулсан гэх мэдээлэл бий.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цэрэгт байх хугацаандаа хэд хэдэн удаа гэрээсээ мөнгө гуйсан гэх бөгөөд нэр бүхий хүний данс руу ар гэрээс нь удаа дараа мөнгөн шилжүүлэг үйлдсэн байна. Ил гараагүй л болохоос энэ мэт олон дарамт шахалт, үе үеийн цэргийн ангиудад байсныг харж болно.

Бид Зэвсэгт хүчний 326-р ангид алба хашиж байсан үе үеийн цэргүүд болон тэдний ар гэрээс тухайн үеийн дарга болон хал цэргүүдийн дэглэлт, дарамт шахалт ямар байсан асуудлаар мэдээлэл авсан юм. Мэдээлэл өгсөн иргэдийн хувьд өөрт ирэх дарамт шахалтаас эмээж, нэрээ нууцлахыг хүслээ.

-"ДАРАМТ ЗОДУУРААС ШАНТАРЧ, ЧӨЛӨӨЛӨГДӨХИЙГ ХҮССЭН БАЙЛДАГЧИД ХЭРГЭЭР ЗҮҮ ЗАЛГИЖ БАЙСАН

2017 онд Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан цэргийн хэлснээр тус цэргийн ангид алба хааж байсан залуус дарамт зодуураас шантарч, чөлөөлөгдөхийн тулд хэргээр зүү залгих зэргээр эрүүл мэнддээ хохирол учруулсан хэд хэдэн хэрэг гарч байсныг онцлов. Тодруулбал, тус  ангид алба хашиж байсан байлдагч зүү залгисан гэх шалтгаанаар эмнэлэгт хандаж, улмаар хэд хэдэн ижил тохиолдол гарсныг тухайн үед ЗХЖШ болон цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хүртэл хийж байсан гэх. Эл асуудлаар тухайн үед хэвлэл мэдээллээр ч мөн мэдээлэгдэж байжээ. Мөн хал цэргүүд байлдагч нарыг гэрийнхэнтэйгээ утсаар ярихад нь спикер дээр тавихыг шаардаж, хэрэв хов хэлбэл зүгээр өнгөрүүлэхгүй хэмээн дарамталж, шийтгэдэг байжээ.

-ИРГЭН Х: СҮРЬЕЭТЭЙ БАЙЛДАГЧИЙГ НУУЖ, ДОТРОО ЭМЧИЛНЭ ХЭМЭЭН ХҮНДРҮҮЛСЭН ЭМЧ, ДАРГА, УДИРДАГЧИД СОЛИГДСОН-

Одоогоос  11 жилийн өмнө буюу 2010 онд Зэвсэгт хүчний 326-р ангид алба хашиж байсан Х-гийн хэлснээр нэг л цэрэг алдаа гаргахад бусад бүх цэргийг хамтад нь шийтгэдэг, цаашлаад шөнөжин унтуулахгүй шал угаалгах, суниалгах зэргээр шийтгэж байсныг хэлэв. Мөн цэргүүдээ дэглэж байгаа салаан даргуудыг харсан захирагчид тоодоггүй, арга хэмжээ авдаггүй. Тус онд сүрьеэ өвчтэй цэргийг албанд авснаа нууцалсан эмч, захирагчдийн хэрэг ил болж, улмаар тухайн үед цэргийн эмч, удирдлагууд солигдож байсан аж. Дарга нар цэргээ хаана, хэрхэн цохивол хөхрөлт үүсэхгүй байхыг сайн мэддэг хэмээсэн юм.

"ХАЛ ЦЭРГҮҮД ХЭД ХЭДЭН ЦЭРГИЙН ДУХЫГ ХАЛУУН ИНДҮҮГЭЭР ХАЙРСАН ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙСАН”

2017 онд Зэвсэгт хүчний 326-р ангид алба хашиж байсан цэргийн ар гэрээс дараах мэдээллийг өгөв. Дүүгээ эргэхээр очиход нэг цэргийн духыг халуун индүүгээр хайрсан, толгой боолттой гарч ирсэн бөгөөд эл цэргийн тухай тэнд байсан цэргүүдээс тодруулахад, хал цэргүүдэд дэглүүлсэн бөгөөд өөр хоёр цэргийг ийн дэглэсэн болохыг хэлсэн гэв. Мөн дарга нар цэргүүдээр гэрээ цэвэрлүүлэх, газар шорооны ажил хийлгэх зэргээр боолын хөдөлмөр хийлгэж дарамталдаг байсан. Цэргүүдийг дотоод мэдээлэл нууц задруулахыг хориглосон журам үйлчилдэг гэх бөгөөд хэрэв дэлгэсэн нөхцөлд эргээд дарамт шахалт ирэх учир мэдээллээ өгөхөөс эмээж буйгаа учирлав. Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр цэргүүдийг хүйтэнд нүцгэн гүйлгэх зэргээр шийтгэдэг байсан аж.

Энэ мэт харгислалууд зөвхөн Зэвсэгт хүчний 326-р анги бус өөр цэргийн ангиудад түгээмэл тохиолдож байсныг дараах хэргүүд батална.

-ЦЭРГИЙН АНГИУДАД ГАРСАН, АМИА АЛДСАН ТОХИОЛДЛУУД-

  • 2016 онд Зэвсэгт хүчний 336-р ангид алба хашиж байсан иргэн Б-г харуулын дарга нь шийтгэж, өвлийн хүйтэнд цементэн шалан дээр хөл нүцгэн гүйлгэснээс болж хөлийнхөө хуруунуудыг тайруулж, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан.
  • 2016 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч гараа гэмтээсныг ангийнх нь удирдлагууд нууцалж, улмаар байлдагч мэс засал хийж хуруугаа тайруулсан.
  • 2017 онд Зэвсэгт хүчний 123 ангийн гурван байлдагч болох Увс аймгийн харъяат 19-22 насны залуус Ховд голд живж амиа алдсан.
  • 2019 онд Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон.
  • 2019 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан.
  • 2021 онд Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилж амь насаа алдсан. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхэний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ.
  • 2021 онд Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдав. Бичлэг 2020 онд хийгдсэн гэдэг тайлбарыг тухайн үед салбарын сайд нь хийсэн.

Дүгнэлтийг хэрсүү уншигч танд үлдээе...

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Р
Р
2021-04-02 09:38

Муу новшнуудыг дээд доодгүй армиас хөөгөөч

Pizda pizda
Pizda pizda
2021-04-02 10:44

P###a p###a ene hugiin degee bolioch!!!

Зочин
Зочин
2021-04-02 11:07

Хэн гэдэг хүн тэгдэг байсныг тогтоож хариуцлага үүрүүлэх. Ийм боломж армид байхад олгохгүй байх хэрэгтэй. Тэр мөнгө зөнгө гуйдаг байж боломгүй. Энэ чинь арми болохоос �##�бан туша�##�аасаа болж эсэргүүцэх чадваргүйг нь д�##�имдуулж дээрэлхэж гэмт хэрэг үйлддэг газар биш. Цэргүүддээ өдөр бүр ямар нэг харгис эсвэл шударга бус үйлдэл гарв�##� айхгүй мэдэгдэх ёстойг нь сайн сануулж байх. Утсаар захиагаар мэдээлэх боломж олгох.

Зочин
Зочин
2021-04-02 11:10

Арми дотроо болон цагдаад мэдээлэх боломж бүрдүүлээч. Анги болгонд Батлан хамга�##�ах яамны сайдын утсыг нь бичээд өлгөчихөөч. Дотоод холбоогоор холбогдож болохоор. Сайд нь утсаа сахьдаггүй бол нэг зөвлөх нарийн бичиг нь хянаж сууна биз. асууд�##� гарахаар сайддаа хэлнэ биз дээ ? Гэмт хэрэг гарв�##� цагдаад хандах ёстой. Хүний эрх зөрчигдвөл.

Зочин
Зочин
2021-04-02 13:05

Цэргүүдээс улир�##� бүр нууц сан�##� хүсэлт авдаг журмыг гаргаж мэдээллийг улир�##� бүр дүгнэдэг байх хэрэгтэй. Ард түмэнд ил болгох хэвлэл мэдээллийг орцуулж баймаар байна.

Сүүгий
Сүүгий
2021-04-02 15:47

Манай хүүхэд цэрэгт байхдаа байнга мөнгө асууж дансруу шилжүүлж авдаг байсан ахлагч нар нь мөнгө авч архи уудаг нь үнэн шүү ямарч хараа хян�##�тгүй шөнө архи ууцгаадаг үнэн ялзарсан газар ямар уялдаа холбоо байхгүй хүмүүс минь суурь өвчтэй бол хүүхдүүдээ явуулаад хэрэггүй шүү

Эх хүн
Эх хүн
2021-04-02 19:04

Ямар буруу хэрэг хийсэн болоод шорон шиг харгисл�##� үзээд байдагийн бэ? Эр хүн гэж өөрийгөө мэдэрч, эх орноо гэх сэтгэлтэй болгоод ирүүлэх байт�##�, хүчирхийлэгч болгодог эсвэл тахир дутуу богоод ирүүлж байдаг, эсвэл амийг нь авдаг ийм заваан газарт хүүхдүүдээ битгий явуул. Биеэ хувааж, бүтэн нойртой хонолгүй өсгөсөн эхчүүд бидний сэтгэл өмөрч байна.

Irgen
Irgen
2021-04-02 20:08

Germani horih lagertai adil yrgalal ybagddag baijee jinhene aimshig

Зочин
Зочин
2021-04-02 20:16

манаж байгаа м�##�аа �##�ддаг арми монголд хэрэгтэй гэж үү

Зочин
Зочин
2021-04-02 20:32

Пөөх! Юу вэ ямар аймар юм бээ!

уншигч
уншигч
2021-04-02 20:34

ингэж зодож үхүүлээд байв�##� эцэг эхчүүд хүүхдүүдээ явуулах хэрэггүй дээ одоо. Тэр өмнөх үеийн хүн чанартай хүмүүс, дарга нар одоо байхгүй шүү дээ. Худлаа цэрэгт хүүхдүүдийг сургах нэрээр улсын төсвөөс баахан мөнгө авч хэдэн бүдүүн генер�##�, хурандаа, дарга нар нь ц�##�ин авч л иддэг биз.

Зочин
Зочин
2021-04-02 22:56

Банкны данс хаягаар нь хөөж олоод мөнгөө буцааж авцгаа. Эсвэл яамнаас гаргуулж ав. Татвар төлөгчийн мөнгөөр ц�##�инждаг тэгээд хүүхдүүдээс нь мөнгө татана тэр мөнгөөрөө архи гударна ууснаа шингээж чадахгүй ийм арчаагүй юмнууд яаж монголыг хамга�##�ах юм бэ . Арми архичидаасаа с�##�ах хэрэгтэй . Н. Алтанхуяг гишүүний амр�##�тын өдөр архи зарахгүй сан�##� маш зөв......

Зочин
Зочин
2021-04-03 04:30

davarsan s###snuud ve.enh tsagt bj ymar muuhai hargis baastai guzeenuud ve.arhichin bj arhia oorsdiinhoo mongoor avch gudrahgui.aluurchin.s###snuudiig alaad og.hunii aminaasaa iluu hairlaj osgoson huuhdiig arai ch de.uur mash ih hurch bn.mglchuud deer doorgui zerlegshsen bn.hogiin bolj de.aimaar yum.yariad ongormoorgui problem shuu.

САНЖАА
САНЖАА
2021-04-03 09:30

Дүрмийн БУС ЗѲРЧЛИЙГ/ДЭГЛЭЛТ/ ЦАГДАА ПРОКУРОРТ ГОМДОЛ ГАРГАХ БОЛОМЖООР ХАНГАХ СУРГАЛТ СУРТАЛГАА ХИЙХ ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ АНГИ БАЙГУУЛГЫН ЗАХИРАГЧИД ХАТУУ ЧАНГА АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ ЦЭРЭГТ ДАРГА ЗАХИРАГЧИД ШАТ ШАТАНДАА ДЭГЛЭЛТИЙГ МЭДЭЭГҮЙ МЭТ ѲНГѲРҮҮЛЖ ДАЛДУУР ДЭМЖДЭГ ТАЛ НИЙТЛЭГ ШҮҮ ОЛОН ЖИЛ БИ АЛБА ХААСНЫ ХУВЬД МЭДНЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЛГОЙ БОЛ ЯАХАВ ГЭСНЭЭР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙНА ГАШУУН Ч ҮГИЙГ БОДОЛЦООРОЙ

Зочин
Зочин
2021-04-03 14:12

1995 онд зөвхөн 0129 р ангиас 2 цэрэг боож 2 цэрэг өөрийгөө буудаж 1 цэрэг нурааж бсан байшинд даруулж өнгөрч бсан.1996 онд заставаар нь ч буудаж бсан.дарга нар нь арьсаа хамга�##�ж нууц�##�дагаас болж дэг диграм арилахгүй бн даа.

Гуниг
Гуниг
2021-04-03 18:38

Ямар аймар юм бэ шорон бүр долоон дор байдаг биз .хүүгээ яаж цэрэгт явуулах вэ

Холбоотой мэдээ

Back to top button