НИЙГЭМ

"Халдвар бүртгэгдээгүй таван аймаг л үлдсэн”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр:

“Коронавирусийн халдвараас батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдгийг зайлшгүй ярих шаардлагатай байна. Учир нь сүүлийн хоёр өдөрт хоёр, өнгөрсөн өдөр хоёр хүн, өнөөдөр ингээд нэг хүн халдвараар нас бараад байна. Эдгээр хүмүүс бие нь хүндэрсэн, маш хүнд хавсарсан өвчний улмаас нас барсан. Энэ тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл тохиолдлын тоо нэмэгдэхтэй зэрэгцээд хүнд шинж тэмдэгтэй иргэдийн тоо нэмэгдэж байна.

Тиймээс та өөрөө өвдөхгүй бол таны хайртай хүмүүс өвдөхгүй болохыг анхааруулж байна. Учир нь халдвар авсан нийт иргэдийн 48 хувь нь ар гэрээсээ халдварлаж байгаа. Ялангуяа хүндэрч байгаа ахмад настнууд гэр бүлээсээ халдварыг авч байна. Түүнчлэн Монгол бүхэлдээ шахуу коронавирусийн бүртгэлд орлоо, хэдхэн аймаг л үлдсэн. "Халдвар бүртгэгдээгүй таван аймаг л үлдсэн. Эдгээр аймгуудад халдвар тараахгүйн тулд аймгийн удирдлагууд зохих арга хэмжээг авах хэрэгтэй байна.Халдвар бүртгэгдсэн аймгууд ч мөн халдварыг тархаахгүйн тулд хаана хаанаа хичээх хэрэгтэй байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
4 сар 3, 2021 12:18

Ядаргааааа...энэ засаг огцор2...новшнуудаа. Имм мэдээ сонсох гж..Боож үхэх минь...

Холбоотой мэдээ

Back to top button