Нийгмийн
Зохиолч Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” ном хэвлэлтээс гарчээ

Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” нэртэй шинэ ном хэвлэгджээ.
Түүний хувьд "Залуугийн бадгууд” , "Цаг хугацааны далавч” зэрэг шүлгийн ном, “Улаан шувууны жиргээ” , “Морин уруул”, “Хар үхэр, алаг сүүдэр” зэрэг романаа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон юм.
Шинэ номын редактораар хэл бичгийн ухааны доктор Г. Даваажаргал ажилласан байна. Өнөөдрөөс эхлэн “Интерном”, “Азхур, “Анар” номын дэлгүүрүүдээр борлуулагдаж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.