ДЭЛХИЙ

Далай лам хатгалгаа тусч, Энэтхэгийн эмнэлэгт хүргэгджээ

Далай лам Энэтхэгийн нийслэл Дели хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай баталгаат эх сурвалжаас мэдээлжээ. Тэрбээр цээжний хатгалгаа  туссан гэж оношлогдсон бөгөөд, өвчний байдал амь насанд аюулгүй түвшинд байгаа аж.

Түүний хувийн туслах Тензин Талха, Далай ламыг уулын оргилд байдаг гэртээ сууж байхдаа зовуурилан өвдөж, Энэтхэг рүү яаралтай нислэг хийн хүргэгдсэн тухай тайлбарлав.

Өдгөө 83 настай Төвдийн шашны удирдагчийн Энэтхэг улс руу нисч байсан өмнөх удаа нь 60 жилийн өмнө тохиосон юм. Тухайн үед Хятадын хууль дүрмийн эсрэг хийсэн жагсаал, тэмцэл нь амжилтгүй болоод байв.

Нобелийн шагналтан тэрбээр олон сая хүний хувьд нөлөө бүхий нэгэн боловч, сүүлийн жилүүдэд дэлхийн зарим улс орнуудын өмнө нэр хүндээ алдах болоод байгаа.

“Эмч нар түүнийг хатгаа туссан байна гэж оношилсон бөгөөд одоо энэ өвчний эсрэг эмчилгээ хийлгэж байгаа. Далай ламын биеийн байдал тогтвортой байна. Тэр энд хоёроос гурван өдөр хэвтэж эмчлүүлнэ” гэж туслах Тензин Талха Ройтерс мэдээний агентлагт ярьсан байна.

Хятад улс Төвдийн удирдлагыг 1950 онд гартаа авсан бөгөөд, үүнээс хойш Далай ламыг аюултай салан тусгаарлагч гэж үзэх болсон.

Төвдүүдэд удирдагчаа өөрсдөө сонгох боломж нээлттэй байдаг. Харин Далай лам өнгөрсөн сард Хятад овог нэртэй ямар ч хүнийг удирдагчаар сонгож болохгүй гэх уриалга гаргаад буй. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button