УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан сайд ах нараа шийтгэж ЧАДСАНГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд хүмүүс зодолдож, алтан амь эрсэдсний төлөө Ж.Бат-Эрдэнэ, ЖДҮХС-гийн мөнгийг зээлснийхээ төлөө Б.Батзориг нар У.Хүрэлсүхийн танхимаас огцорч байсан түүхтэй. Хамгийн сүүлд дөнгөж төрсөн нярай ээжийг эмнэлгийн ажилтнууд гэрийн халадтай тусгаарлах байр луу шилжүүлснийх нь төлөө У.Хүрэлсүхийн танхим бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэчлэн байгуулагдсан.

Гэвч шинэчлэн байгуулагдсан Засгийн газар нь өмнөх танхимынхаа үлдээсэн хариуцлага тооцдог сайн жишгийг хоёр сар гаруйн хугацаанд ор тас мартав. Танхимын сайд нар нь шүүмжлэгдэж, өөрийнх нь зөвлөх танхайн сэдэлтэй зодоон цохионы хэрэгт орооцолдчихоод байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дүлий дүмбэ” оргиж, вакцины асуудлаарх мэдэгдэл гаргаад сууж буй нь хэтийдсэн мэдрэмжгүй үйлдэл билээ.

УОК-ыг ахалдаг, Шадад сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ рүү ковид эмчилдэг бүс рүү нэвтэрчихээд зүв зүгээр гараад явчихсан кэйсийг Засгийн газраас огтхон нь буруутгаж үзсэнгүй. Харин ч эсрэгээрээ ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл тараасан эзнийг олж, хариуцлага тооцох “тэнэгрэл” эхлүүлсэн байдаг. Түүнчлэн цэрэг зодуулж амиа алдахад Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын даргыг томилдоггүй гэх мэдээллийг зориуд сошиалд сэвүүлсэн юм.

Зүй нь, НЭМГ-ын даргыг Эрүүл мэндийн сайд томилдоггүй ч У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнээс үл хамаарч, толгой дараалан албыг нь өгүүлсэнтэй яг ижил л кэйс юм. Яг ийм жишгээр авч үзвэл Б.Сайханбаяр сайд ажлаа өгөх хариуцлагатан мөн үү гэвэл мөн.

Түүнчлэн улс төрийн сонгууль дөхчихсөн буюу нам хоорондын ялгаа хамгийн их гардаг үеийг эс харгалзаж, Ерөнхийлөгчийн баруун гар болох Б.Түвшинбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авсан. Өнөөх нь танхайн сэдлээр хүн зодож, саатуулагдан шалгагдах дээрээ асуудал хүндрэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас зөвлөхөөсөө татгалзах асуудлаар нэг ширхэг ч үг унасангүй.

Нэг л их вакцин ярьж, Дэлхийд тэргүүлэх юм ярьсан хүн. Олон хүн амтай том гүрнүүдтэй харьцуулахад цөөн хүн амтай нь манайд давуу тал болж буйг анзаарах сөхөөгүй болтлоо хайрцагдсан удирдагч болж хувирав. Нийгмийн бухимдал, хариуцлага тооцох хүлээлт зэрэг цаг үеийн нэн шаардлагатай агуулгууд өнөөдөр шинэхэн Ерөнхий сайдад үнэртэх ч үгүй байгаа нь хачирхалтай.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ангийн хүүхэд Б.Сайханбаяр, Ерөнхийлөгчтэй бизнес, угшлаараа ойр С.Амарсайхан, Б.Түвшинбаяр нарт хариуцлага тооцохгүй яваа нь чухам ямар шалтгаантай юм бол. Ах нараасаа айгаа юу, аль эсвэл өөрөө хүсэхгүй байна уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сери
Сери

Огцруул

Зочин
Зочин

Энэ морин толгойт өөрөө огцорсон дээр дээ. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа нь түмний нүдэнд ил байна.

хүн
хүн

АНХНААСАА Л ДАВСТАЙ ГАШУУН АЖИЛЛАНА ГЭЖ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН. ЧАДЛААРАА Л ДАВСАЛЖ БАЙНА. ТАЙРНА ОГТЛОНО ГЭЖ ОГТ ЯРИАГҮЙ.

Зочин
Зочин

гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

9999999
9999999

гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

3333
3333

гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

Зочин
Зочин

Хариуцлагаа тооцох хэрэгтэй.
Амарсайхан өөрөө улс төржиж, мэдээлэл цацсан хүнийг олж хайн �##�бан туша�##�аараа сүрдүүлж байхын оронд хариуцлага хүлээн үлгэр жишээ үзүүл.
Бусдыг улс төржиж бна гэдгээ боль, хоосон уучл�##� хэрэггүй

Хүүк
Хүүк

Өөрийн гэсэн толгойгүй утсан хүүхэлдэй

Irgen
Irgen

Said nar bolon zuwluh geed baigaa teneg gartai hariutslaga tootsoj chadahgui ym bol Ouyn-Erdene uuruu ogtsor.

Огцорлоо юу
Огцорлоо юу

Попрдог Оюун-Эрдэнэ огцорлоо юу, буруутнуудыг огцорууллаа юу
МАН-ын дарга Хүрэлсүх ерөнхийлөгч болох мөрөөдлөөсөө болоод �##�даа гаргасан намын гишүүддээ ч хариуцлага тооцож чадахгүй сууна

Нямжав
Нямжав

Хүүкийн утсан хүүхэлдэй ямар ч мэдлэг чадваргүй өөртэйгөө таарсан тэнэгүүдээр тойрон хүрээлүүлээд тэнэг тэнэг шийдвэр гаргаад байхаар огцрох хэрэгтэй. ямарч олигтой юм хийсэнгүй, энэ тэнэгүүдийг яаж �######�уулна даа. Нэг их хариуцлага хүлээгээд огцроод байсан Хүүсүх ерөнхийлөгч болох гээд мөрөөдчихсөн. Албан туша�##� л эд нарт чух�##�. ард иргэдийн амьдр�##� хамаагүй

Зочин
Зочин

Амарсайханы авгай Ичинхорлоо одоо аавынхаа байгаа .Ямар хүнээр хүргүүлсэн хэдэн хүнтэй хавьт�##� болсон зэргийг ш�##�гах хэрэгтэй.Иймэрхүү улаан бүсээс дураараа гараад явдаг юм бол монгол х�##�дварласан с�##�ахгүй ээ

иргзн
иргзн

Эрдэмтэн мэргэд ЭМЯ болон Эмч мэрэгжилтэнгүүдын Зөвлөмж зөвлөгөө Анхааруулгыг үл ойшоон Эсэргүүцэж байсаар Нийслэлийг х�##�дварын том Голомт болгон хувиргаж улмаар Орон нутагт х�##�двар тарах бололцоог бий болгосон Иргэд олноороо Х�##�двар авч түрүүчээсээ Иргэд Нас барах болсон нь үүнд ЕС Оюунэрдэнэ Буруутай шийдвэр гаргаж байсантай холбоотой ЕС Оюунэрдэнэ ханг�##�ттай БАЛАГ тарилаа �##�даа гаргасан Сайд нартаа Хариуцоага тооцдоггүй байж худлаа Шударга ёс ярьж яваад хэрэггүй одоо ханг�##�ттай Хариуцлагаа үүрээд Огцороо

Хум пад
Хум пад

Оюун-Эрдэнэ үнэндээ бяцхан байна. Ш�##�ихгүй онгироо реклам, ш�##�дан нүцгэн гуя юм даа. Удахгүй хусуулах зам нь шулуудаж буй.

Хариу
Хариу

Энэ Засгийн газар огцрох ёстой. Алдаа гаргасан бол ажлаа өг. Өөрийгөө өмөөрөөд байгаа нь муухай харагдаж байна. Эрсдэлтэй үед ажил авсан, ажлаа хийж чадахгүй байна. Иймд огцор, огцор

ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ
ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ

МОРЬ ЧИНЬ УЯАН ДЭЭРЭЭ ИРЧИХЖЭЭ. ТАНЫ ЭМЭЭЛ ГАРТ ЧИНЬ БАЙНА. МОРДОХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН ЮМ ШИГ БАЙНА. ТА ӨӨРӨӨ БУЦАХДАА УНАХ МОРИО АВЧРУУЛАХААР ТҮВШИНБАЯРАА ДУУДАЖ АВЧИРСАН БОЛОЛТОЙ. АХТАЙГАА ХАМТ НУТГААДАА ДАВХИ. ДӨРӨӨ ХАРШУУЛААД

Зочин
Зочин

Өөрөө огцор оцгор

ЗОЧИН
ЗОЧИН

Ерөнхий сайдынхаа ажлыг л хийж байгаа шд. Одоо тэгж хүн огцруулж гүйх цах биш. Муутгах юмаа олж ядах юм. Больчихоосой.

ЗОЧИН
ЗОЧИН

Соошл дагаж гүйхгүй байгаад нь Ерөнхий сайдад т�##�архаж байгаа.

Зочин
Зочин

Оюун тэргүүтэй Засгийн газар огцрохгүй бол хуурнадаа Хүрэлсүх нь ялахгүй л дээ

Зочин
Зочин

Зөв л сэдэв хөндөж. Буруу2 бусдын буруу. Тэр мэдээлэл задруулсан гэж ажилтанаас хариуцлага тооцдог гар пялдагдах хүндээ мундаг. Харин зурагтаар иргэдийг загнадаг хүн нэгээр нэмэгдэж гэж харсийшдээ гахгах

Zochin
Zochin

Tuvsheeg shahsan yokd shahsan. g###g tsaraichaad yu gej unenees multrah ve ene hulhi bolovsroltoi ork.

Зочин
Зочин

Зссс наад санд�##� суудлын хэрүүлээ боль ядаргаатай юм. Огцруулб�##� Сумьяабазарыг л огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Одоо үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байд�##� ЗГ-ын гаргасан буруу шийдвэрүүдийн л үр дүн. Хүмүүс хэдэн зуугаараа хүмүүс өвдөж зовж, өдөр бүр энэ өвчнөөс болж нас барж байна. МАН-ын 100 жилийг амны ха�##�тгүйгээр тэмдэглэхийн тулд гаргасан золиос нь иргэдийн эрүүл мэнд байсан бол харамсаад баршгүй

Зочин
Зочин

Том том баахаас цаашгүы энэ гарыг өөрийг нь огцруулах хэрэгтэй болох нь дээ

Зочин
Зочин

Эргуу . Оюунэрдэнэ оороо Маш том хариуцлага �##�дсан. Х�##�дварыг монголын бух Хун амын дунд �##�дсан. Очноон олон Хун нас барж байна. Мангарын зовлох . Тувшинбаяр Хун зодож байна.цэрэгт Хун �##�уулжбайна. Хамгийн туруунд . Оюунэрдэнэ огцорох естой.

Зочин
Зочин

ОЮУНЭРДЭНЭ ЗГХЭГ ЫН ДАРГА БАИХДАА ОВОО ЮМ ХИИЖ БАИСАН ... ОРОНД НЬ ОЧСОН ХҮН ЮМ ХИИХГҮИ БАИНА УУ ДАА ...ЕС ЫН АЛБА Ч АХДААД БАИХ ШИГ БАИНА ДАА ...

Зочин
Зочин

Оюука миний найз огцорч болохгүй. Чи бол Хүүк биш.

Зочин
Зочин

Оюукаа мин дээ.Олон удаагийн танхай,зодоон,хүчин зэрэг зэрлэг хэрэг үйлдэж байсан төмсгөн толгойт Түвшинбаярыг яагаад зөвлөх болгож татав даа.Энэ мулгуу ухнаар юу зөвлүүлэх гэсийм дээ.Одоо тэр ЗХЖШ-ын дарга гээд байгаа адгууслаг нөхрийг шууд хусаад өгөөч.Энэ бүх эргүү мангуу байд�##� чинь ард түмнийг бачимдуулаад байна

zochin
zochin

Eronhii saidiin kabinetiin gishuud aldaa ih gargaj bn, daanch ajildaa ezen bolj hariytslaga uureh chadvar sul haragdaad bn. Tsergiin udirdlahuud oorsdoo asuudaltai bn shuu dee, iim bhad busad ni yaj ugiig dagah be, eronhii saidiin zovloh nz- gaa hund berteej zodood, alban tushaaliin yamarch hariutslaga alga. Iim bhad odoo oyunerdened hen itgeh be

Зочин
Зочин

Нэг өдөр 4 хүн нас бараад байхад юу хийгээд байгаа юм бол. Шаахайтай хүн хараад ЕС огцроо биз дээ.

зочин
зочин

Ерөнхий сайд хийнэ гэдэг ах Баатартайгаа нийлж жүжиг найруулах ажил биш шүү. Ерөнхий сайд хийх чадвартай боловсон хүчин МАН энэ нөхөрөөс өөр хүн олдохгүй байна гэхэхээр энэ нам боловсон хүчний нөөц нь шавхагдаж дээ. УИХ 62 гишүүнтэй нам гэхэд арчаагүй байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button