УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан сайд ах нараа шийтгэж ЧАДСАНГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд хүмүүс зодолдож, алтан амь эрсэдсний төлөө Ж.Бат-Эрдэнэ, ЖДҮХС-гийн мөнгийг зээлснийхээ төлөө Б.Батзориг нар У.Хүрэлсүхийн танхимаас огцорч байсан түүхтэй. Хамгийн сүүлд дөнгөж төрсөн нярай ээжийг эмнэлгийн ажилтнууд гэрийн халадтай тусгаарлах байр луу шилжүүлснийх нь төлөө У.Хүрэлсүхийн танхим бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэчлэн байгуулагдсан.

Гэвч шинэчлэн байгуулагдсан Засгийн газар нь өмнөх танхимынхаа үлдээсэн хариуцлага тооцдог сайн жишгийг хоёр сар гаруйн хугацаанд ор тас мартав. Танхимын сайд нар нь шүүмжлэгдэж, өөрийнх нь зөвлөх танхайн сэдэлтэй зодоон цохионы хэрэгт орооцолдчихоод байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дүлий дүмбэ” оргиж, вакцины асуудлаарх мэдэгдэл гаргаад сууж буй нь хэтийдсэн мэдрэмжгүй үйлдэл билээ.

УОК-ыг ахалдаг, Шадад сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ рүү ковид эмчилдэг бүс рүү нэвтэрчихээд зүв зүгээр гараад явчихсан кэйсийг Засгийн газраас огтхон нь буруутгаж үзсэнгүй. Харин ч эсрэгээрээ ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл тараасан эзнийг олж, хариуцлага тооцох “тэнэгрэл” эхлүүлсэн байдаг. Түүнчлэн цэрэг зодуулж амиа алдахад Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын даргыг томилдоггүй гэх мэдээллийг зориуд сошиалд сэвүүлсэн юм.

Зүй нь, НЭМГ-ын даргыг Эрүүл мэндийн сайд томилдоггүй ч У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнээс үл хамаарч, толгой дараалан албыг нь өгүүлсэнтэй яг ижил л кэйс юм. Яг ийм жишгээр авч үзвэл Б.Сайханбаяр сайд ажлаа өгөх хариуцлагатан мөн үү гэвэл мөн.

Түүнчлэн улс төрийн сонгууль дөхчихсөн буюу нам хоорондын ялгаа хамгийн их гардаг үеийг эс харгалзаж, Ерөнхийлөгчийн баруун гар болох Б.Түвшинбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авсан. Өнөөх нь танхайн сэдлээр хүн зодож, саатуулагдан шалгагдах дээрээ асуудал хүндрэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас зөвлөхөөсөө татгалзах асуудлаар нэг ширхэг ч үг унасангүй.

Нэг л их вакцин ярьж, Дэлхийд тэргүүлэх юм ярьсан хүн. Олон хүн амтай том гүрнүүдтэй харьцуулахад цөөн хүн амтай нь манайд давуу тал болж буйг анзаарах сөхөөгүй болтлоо хайрцагдсан удирдагч болж хувирав. Нийгмийн бухимдал, хариуцлага тооцох хүлээлт зэрэг цаг үеийн нэн шаардлагатай агуулгууд өнөөдөр шинэхэн Ерөнхий сайдад үнэртэх ч үгүй байгаа нь хачирхалтай.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн ангийн хүүхэд Б.Сайханбаяр, Ерөнхийлөгчтэй бизнес, угшлаараа ойр С.Амарсайхан, Б.Түвшинбаяр нарт хариуцлага тооцохгүй яваа нь чухам ямар шалтгаантай юм бол. Ах нараасаа айгаа юу, аль эсвэл өөрөө хүсэхгүй байна уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

32 Сэтгэгдэл

  1. Энэ морин толгойт өөрөө огцорсон дээр дээ. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа нь түмний нүдэнд ил байна.

  2. АНХНААСАА Л ДАВСТАЙ ГАШУУН АЖИЛЛАНА ГЭЖ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН. ЧАДЛААРАА Л ДАВСАЛЖ БАЙНА. ТАЙРНА ОГТЛОНО ГЭЖ ОГТ ЯРИАГҮЙ.

  3. гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ….ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

  4. гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ….ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

  5. гАДААД ҮГ ОРУУЛЖ БИЧИХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ….ЦЭВЭР САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ БИЧИЖ БАЙВАЛ ЯИАР ВЭ?

  6. Хариуцлагаа тооцох хэрэгтэй.
    Амарсайхан өөрөө улс төржиж, мэдээлэл цацсан хүнийг олж хайн ####бан туша####аараа сүрдүүлж байхын оронд хариуцлага хүлээн үлгэр жишээ үзүүл.
    Бусдыг улс төржиж бна гэдгээ боль, хоосон уучл#### хэрэггүй

  7. Попрдог Оюун-Эрдэнэ огцорлоо юу, буруутнуудыг огцорууллаа юу
    МАН-ын дарга Хүрэлсүх ерөнхийлөгч болох мөрөөдлөөсөө болоод ####даа гаргасан намын гишүүддээ ч хариуцлага тооцож чадахгүй сууна

  8. Хүүкийн утсан хүүхэлдэй ямар ч мэдлэг чадваргүй өөртэйгөө таарсан тэнэгүүдээр тойрон хүрээлүүлээд тэнэг тэнэг шийдвэр гаргаад байхаар огцрох хэрэгтэй. ямарч олигтой юм хийсэнгүй, энэ тэнэгүүдийг яаж ########уулна даа. Нэг их хариуцлага хүлээгээд огцроод байсан Хүүсүх ерөнхийлөгч болох гээд мөрөөдчихсөн. Албан туша#### л эд нарт чух####. ард иргэдийн амьдр#### хамаагүй

  9. Амарсайханы авгай Ичинхорлоо одоо аавынхаа байгаа .Ямар хүнээр хүргүүлсэн хэдэн хүнтэй хавьт#### болсон зэргийг ш####гах хэрэгтэй.Иймэрхүү улаан бүсээс дураараа гараад явдаг юм бол монгол х####дварласан с####ахгүй ээ

  10. Эрдэмтэн мэргэд ЭМЯ болон Эмч мэрэгжилтэнгүүдын Зөвлөмж зөвлөгөө Анхааруулгыг үл ойшоон Эсэргүүцэж байсаар Нийслэлийг х####дварын том Голомт болгон хувиргаж улмаар Орон нутагт х####двар тарах бололцоог бий болгосон Иргэд олноороо Х####двар авч түрүүчээсээ Иргэд Нас барах болсон нь үүнд ЕС Оюунэрдэнэ Буруутай шийдвэр гаргаж байсантай холбоотой ЕС Оюунэрдэнэ ханг####ттай БАЛАГ тарилаа ####даа гаргасан Сайд нартаа Хариуцоага тооцдоггүй байж худлаа Шударга ёс ярьж яваад хэрэггүй одоо ханг####ттай Хариуцлагаа үүрээд Огцороо

  11. Оюун-Эрдэнэ үнэндээ бяцхан байна. Ш####ихгүй онгироо реклам, ш####дан нүцгэн гуя юм даа. Удахгүй хусуулах зам нь шулуудаж буй.

  12. Энэ Засгийн газар огцрох ёстой. Алдаа гаргасан бол ажлаа өг. Өөрийгөө өмөөрөөд байгаа нь муухай харагдаж байна. Эрсдэлтэй үед ажил авсан, ажлаа хийж чадахгүй байна. Иймд огцор, огцор

  13. МОРЬ ЧИНЬ УЯАН ДЭЭРЭЭ ИРЧИХЖЭЭ. ТАНЫ ЭМЭЭЛ ГАРТ ЧИНЬ БАЙНА. МОРДОХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН ЮМ ШИГ БАЙНА. ТА ӨӨРӨӨ БУЦАХДАА УНАХ МОРИО АВЧРУУЛАХААР ТҮВШИНБАЯРАА ДУУДАЖ АВЧИРСАН БОЛОЛТОЙ. АХТАЙГАА ХАМТ НУТГААДАА ДАВХИ. ДӨРӨӨ ХАРШУУЛААД

  14. Ерөнхий сайдынхаа ажлыг л хийж байгаа шд. Одоо тэгж хүн огцруулж гүйх цах биш. Муутгах юмаа олж ядах юм. Больчихоосой.

  15. Зөв л сэдэв хөндөж. Буруу2 бусдын буруу. Тэр мэдээлэл задруулсан гэж ажилтанаас хариуцлага тооцдог гар пялдагдах хүндээ мундаг. Харин зурагтаар иргэдийг загнадаг хүн нэгээр нэмэгдэж гэж харсийшдээ гахгах

  16. Зссс наад санд#### суудлын хэрүүлээ боль ядаргаатай юм. Огцруулб#### Сумьяабазарыг л огцруулах хэрэгтэй

  17. Одоо үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байд#### ЗГ-ын гаргасан буруу шийдвэрүүдийн л үр дүн. Хүмүүс хэдэн зуугаараа хүмүүс өвдөж зовж, өдөр бүр энэ өвчнөөс болж нас барж байна. МАН-ын 100 жилийг амны ха####тгүйгээр тэмдэглэхийн тулд гаргасан золиос нь иргэдийн эрүүл мэнд байсан бол харамсаад баршгүй

  18. Эргуу . Оюунэрдэнэ оороо Маш том хариуцлага ####дсан. Х####дварыг монголын бух Хун амын дунд ####дсан. Очноон олон Хун нас барж байна. Мангарын зовлох . Тувшинбаяр Хун зодож байна.цэрэгт Хун ####уулжбайна. Хамгийн туруунд . Оюунэрдэнэ огцорох естой.

  19. ОЮУНЭРДЭНЭ ЗГХЭГ ЫН ДАРГА БАИХДАА ОВОО ЮМ ХИИЖ БАИСАН … ОРОНД НЬ ОЧСОН ХҮН ЮМ ХИИХГҮИ БАИНА УУ ДАА …ЕС ЫН АЛБА Ч АХДААД БАИХ ШИГ БАИНА ДАА …

  20. Оюукаа мин дээ.Олон удаагийн танхай,зодоон,хүчин зэрэг зэрлэг хэрэг үйлдэж байсан төмсгөн толгойт Түвшинбаярыг яагаад зөвлөх болгож татав даа.Энэ мулгуу ухнаар юу зөвлүүлэх гэсийм дээ.Одоо тэр ЗХЖШ-ын дарга гээд байгаа адгууслаг нөхрийг шууд хусаад өгөөч.Энэ бүх эргүү мангуу байд#### чинь ард түмнийг бачимдуулаад байна

  21. Eronhii saidiin kabinetiin gishuud aldaa ih gargaj bn, daanch ajildaa ezen bolj hariytslaga uureh chadvar sul haragdaad bn. Tsergiin udirdlahuud oorsdoo asuudaltai bn shuu dee, iim bhad busad ni yaj ugiig dagah be, eronhii saidiin zovloh nz- gaa hund berteej zodood, alban tushaaliin yamarch hariutslaga alga. Iim bhad odoo oyunerdened hen itgeh be

  22. Нэг өдөр 4 хүн нас бараад байхад юу хийгээд байгаа юм бол. Шаахайтай хүн хараад ЕС огцроо биз дээ.

  23. Ерөнхий сайд хийнэ гэдэг ах Баатартайгаа нийлж жүжиг найруулах ажил биш шүү. Ерөнхий сайд хийх чадвартай боловсон хүчин МАН энэ нөхөрөөс өөр хүн олдохгүй байна гэхэхээр энэ нам боловсон хүчний нөөц нь шавхагдаж дээ. УИХ 62 гишүүнтэй нам гэхэд арчаагүй байна шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button