НИЙГЭМ

ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан товлогдоогүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан товлогдоогүй байна.

Үүний өмнөх Бага суудлын хуралдаанаар цэц нэгдсэн саналд хүрч чадаагүй. Энэ үед цэцийн бүрэлдэхүүнд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нар багтаж байсан юм.

Харин үүнээс хойш Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилох тогтоолын төслийг УИХ баталсан. Гэвч Ерөнхийлөгч уг тогтоолын төсөлд хориг тавиад буй.

Яг одоогоор Д.Солонгын оронд томилох гишүүний материал хүлээн авах сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Материал авах хугацаа ирэх даваа гарагт дуусна. Ингэснээр Улсын дээд шүүхээс томилох хүнээ санал болгож, УИХ-д оруулах юм.

Ингэж Д.Солонго, Ш.Цогтоо нарын оронд хоёр шинэ гишүүн томилогдож, цэцийн бүрэлдэхүүний асуудал эцэслэгдтэл Бага суудлын хуралдаан болохгүй гэх хүлээлттэй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button