НИЙГЭМ

Говь-Алтай, Өмнөговь, Дундговиос бусад аймгуудад халдвар бүртгэгдлээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Сүүлийн 24 цагт 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн гурав нь эмнэлгийн байгууллагын ажилчид байна.

Улаанбаатар хотод 456, орон нутагт 113 халдвар бүртгэгдсэн. Үүгээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 12 мянга 226 боллоо” гэлээ.

Дээрхээс 113 нь орон нутагт бүртгэгдсэн. Тэдгээрийг задалбал Хөвсгөлд гурав, Сэлэнгэд тав, Баянхонгорт гурав, Өвөрхангайд 30 зэрэг байна. Харин шинээр Дорнод аймагт хоёр халдвар бүртгэгдсэнээр тус аймаг коронавирусийн анхны тохиолдлоо бүртгэж авчээ.

Үүгээр Говь-Алтай, Өмнөговь, Дундговь гурван аймаг л халдвар бүртгээгүй хэвээр үлдээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хөгжил муутай байх зүгээр юм бишүү. Хөгжлөөр таарууханГовь-Алтай,Дундговь хоёр үлдлээ дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button