УЛС ТӨР

Хүний эрхийн дэд хороо ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцохыг Ерөнхийлөгчид зөвлөв

Өчигдөр /2021.04.06/ УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт хүний амь нас хохирсон гэмт хэрэг ихээр гарч буй цаг үеийн асуудалтай холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга Б.Энхбаяр даргалж, явуулсан.

Харин хэлэлцүүлгийн дараа дараах тогтоолыг үйлдэн Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Үүндээ Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хариуцлага тооцохыг зөвлөсөн байна.

Дэд хорооны тогтоолд “Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдэл удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад зөвлөмж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-07 17:22

Сайдын Сааханбаяр нэр яагаад дурдагдахгүй бна. Гулих гуурандаагын суганы үс болхоор уу

Холбоотой мэдээ

Back to top button