НИЙГЭМ

Монгол бөхөн устах аюулаас аврагдлаа

Монгол орны нэн ховор амьтдын нэг нь Монгол бөхөн. Монгол бөхөн (Saiga tatarica mongolica) дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN, 2002) гаргасан улаан номд эмзэг гэсэн жагсаалтад, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (Вашингтоны, CITES 1975, 1994) II хавсралт буюу хатуу чанд хяналт дор худалдаалах амьтдын жагсаалтад, дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад бүртгэгдсэн ховор амьтан.

Монгол бөхөнгийн тоо толгой өсөж, 8,500 орчим болжээ

Монгол Улсын хэмжээнд 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан, “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан “Амьтны аймгийн тухай хууль”-аар нэн ховор ангилалд оруулсан юм.

амьтан болон "WWF монгол бохθн мехлийн ирмэгээс аврагдлаа 2001 онд дэлхий дээр 750 орчим монгол бፀχΘΗ улдсэн байв. внеедер энэхуу нэн ховор туруутаны TOO толгой нэмэгдсэнээр бидэнд итгэл найдвар терлее. 15000 10000 2018 оноос хойш монгол бехенгийн TOO толгой дахин ессен. 5000 суулийн бехенгийн TOO олгой гурван удаа олноороо устаж угуй болсон. 2021 8,500 Too толгой 2018 3,800 Too толгой зуд 85% мялзан овчин 54% 2001 -2002 2014 зуд 40% 2016 олноор ухэж урэгдэх хэцуу шируун овол 80 2018 халдварт овчин 2020 гангачгаас уудэлтэй хунсний хомстол гол олаюул дарамтууд хууль бус агнуурт -2021 монгол бехенг хууль бусаар тохиолдол буртгэгдээгуй. /y=individuals" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зуд, хулгайн ан, өвчин зэрэг олон шалтгааны улмаас 2001 онд дэлхий дээр ердөө 750-хан монгол бөхөн үлдсэн байв.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол бөхөнгийн тоо гурван ч удаа олноороо устсан удаатай. 2001 онд зудын улмаас л гэхэд нийт бөхөнгийн 85 хувь нь үрэгдсэн юм.

15 мянга гаруй байсан МОНГОЛ БӨХӨН 3000 болтлоо цөөрсөн"

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, монгол бөхөнгийн тоо 2018 оноос хоёр дахин өслөө. Ингэснээр монгол бөхөн устах аюулаас аврагдсаныг мэргэжилтнүүд онцолж байна. 2018-2021 оны хугацаанд монгол бөхөнг хууль бусаар агнасан тохиолдол бүртгэгдээгүй нь тоо толгойн өсөлтөд их нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-08 14:32

Хууль бус агн�##�тыг таслан зогсоосны ач шүү дээ, 90 ээд онд бөхөнгийн эд эрхтэн авна гэсэн зар маш их байдаг байсан , энэ л их хорогдуулсан байх

Зочин
Зочин
2021-04-08 21:44

М�##�чид л �##�ж устгахгүй бол тоо толгойн тогвортой байж болно м�##�чид ч шун�##�ын нүдээр л хяддаг байх

Зочин
Зочин
2021-04-09 21:12

яамай даа. хамга�##�ах аргаа одооноос бодож байхгүй бол

Back to top button