Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: IV сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

Засгийн газар хуралдаж, хөл хорио тогтоох талаар хэлэлцлээ.

Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр” Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцинжуулалт. Тиймээс 4,5-р сарыг дархлаажуулалтын сар болгосон. Энэ нь үр дүнд хүрч байна. Тиймээс цаашлаад улам эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай болж дууссан. Одоо татан авах цаг хугацааны ажил үлдсэн. Амаргүй ажил юм. Хоёр тун хийж байгаа. Түүнчлэн бөөнөөр нь вакцин татах боломжгүй. Мөн улс орнууд эхлээд дотоодын хэрэгцээгээ хангахаар экспортоо хязгаарласан. Гэхдээ бид долдугаар сарын 01 гэхэд иргэдээ хамруулж дуусна. Израйл улс халвар хамгааллын дэглэмээ яс барьж вакцинжуулалтаа хийж чадсан. Жишиг улс болсон. Монголчууд бид энэ замаар нь явах ёстой. Тиймээс Израйтай адилхан иргэдээ хамгаалахын тулд хөл хорихоор шийдсэн. Тиймээс УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжиж, 04.10-04.25-ны хооронд 15 хоногийн хугацаанд улаан түвшинд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоож байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Яаж ч байсан хөл хорихгүй гээд байсан яасан бэ? Энэ Хүүк ба түүний нөхдөд нэг амьдр####аараа тоглуулж байнааа. Дахиад хичнээн айл үгүйрэн ядуурч дампуурах болоо.

  2. зөв зөв. хэлээд сануулаад байхад тоохгүй байгаа юм чинь хөл хорихоос яахав. Бас нэг биш хоёр гурваараа нас барж эхэллээ

  3. Зөв. Хорихоос өөр аргагүй байдлыг иргэд өөрснөө үүсэгсэн. Бүр хатуу хөл хорь! Эртхэн ингэх байсан юм, маш их хугацаа ####длаа 20 орчим хүнийхээ амиар хөл хорио тогтоож байна. Х####двартай хүний тоо өдөрт 500-с буухаа байлаа. Одоо бүх зүйл иргэдээс хамаарна. Ямар ухамсартайгаа харуулах болж дээ. 300 мянгыг нь авчаад тэнээд байв даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button