ДЭЛХИЙ

Халдлага болсон хотуудын нэрийг сэтгүүлийнхээ нүүрэнд хийжээ

TIME сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрэнд АНУ-ын 253 хотын нэрийг дурдсан тухайгаа мэдэгджээ. Хотуудыг нэгтгэх болсон шалтгаан нь галт зэвсгийн халдлагатай холбоотой гэнэ. 

Тус сэтгүүлийн албан ёсны Твиттер хуудаст байршуулсан сэтгүүлийн зураг дээр мөн  ”enough ” буюу хангалттай гэдэг үгийг тодоор дүрсэлсэн аж. Түүнчлэн шинэ сэтгүүлийн нүүрний зургийг нийтлэхдээ ”Бид дотроосоо идэгдэж байна ” хэмээн жиргэсэн байна.

Техас муж улсын Эль-Пасо, Охайо муж улсын Дейтон хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарч, олон нийтийн зүгээс галт зэвсгийн хүчирхийллийг зогсоохыг АНУ-ын Засгийн газарт уриалсны дараа TIME сэтгүүлийн шинэ дугаарын нүүр ийнхүү гарчээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-02 09:17

Viagra Scadenza Brevetto Online Pharmacy No Prescription Needed Nolvadex Commander [url=http://staminamen.com]cialis[/url] Citalopram For Sale Uk Viagra Prescription Price accutane online pharmacy uk

Холбоотой мэдээ

Back to top button