ДЭЛХИЙ

Алжир улсын цагдаа нар жагсагчдын эсрэг усан их буу ашиглаж байна

Өчигдөр буюу Мягмар гарагт Алжир улсын иргэд түр ерөнхийлөгчийн албаны томилгоог эсэргүүцэн жагсаал хийсэн юм. Харин энэ үеэр нутгийн цагдаа нар жагсагчдын эсрэг усан их буугаар бууджээ.

Тус улсын парламентийн дээд танхимын хурлын дарга Абделкадер Бенсала, удаан хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашсан Абделазиз Бүтефликагийн ажлыг түр хугацаанд залгамжилж аваад байгаа юм. Түүний томилгоо өнгөрсөн долоо хоногт болсон.

Энх тайвныг эрхэмлэсэн эсэргүүцлүүд олон хоногийн турш гарсаар байсан авч, Мягмар гарагт иргэд илүү хурцадмал шинжтэй жагсаал, хөдөлгөөнийг зохион байгууллаа.

А.Бенсала 90 хоногийн дотор чөлөөт сонгууль явуулна гэх амлалт өгсөн.

“Бид-иргэд, засгийн газар, институтууд ил тод, дүрэм журмын дагуу ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бүх нөхцлийг хангахын төлөө хичээх хэрэгтэй” гэж тэрбээр Телевизийн нэвтрүүлгээр ярьжээ.

А.Бенсалаг түр ерөнхийлөгчийн албанд томилогдсоны дараа Алжирын оршин суугчид нийслэлийнхээ төв гудамжинд жагсч, “Яв Бенсала!” гэх үгийг хашгирч, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм.

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close