НИЙГЭМ

БНСУ-д хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдийг вакцинжуулна

БНСУ-ын Засгийн газар тус улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй буюу хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг КОВИД-19 вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах тухай мэдэгдэв. Хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулахтай холбоотойгоор иргэдийн визтэй холбоотой мэдээлэл, ажлын газрын хаяг зэрэг хувийн мэдээллийг авахгүй, Цагаачлалын албанд мэдээлэх болон баривчлах, торгох, албадан буцаах зэрэг арга хэмжээ авахгүй байх талаар БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна.

2021 оны 2 дугаар сарын байдлаар БНСУ-д 2,012,590 гадаадын иргэн оршин сууж байгаагаас 20 хувь нь буюу 391,858 нь визийн хугацаа хэтрүүлэн амьдарч байгаа аж.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button