НийгмийнНИЙГЭМЯрилцлага

“Жаахан сэтгэл л гаргачихвал ийм зүйл хийх угаалгын нунтаг, савангийн мөнгө хэнд ч олдоно”

Явган хүний гарцан дээр байрлуулсан маникен хүүхэлдэйг хүүхэдтэйгээ хамт угааж буй нэгэн иргэний зураг цахим орчинд цацагдан, олны талархлыг ихэд хүлээсэн билээ. Иргэд бид жаахан сэтгэл гаргахад л хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж, нийгэмд гэгээ цацруулж болохыг үлгэрлэсэн түүнийг Б.Батцэрмаа гэдэг. Тэрбээр гурван хүүхдийнхээ хамт “Хүннү молл”-ын урд талын зам дагуу байрлуулсан, тоосондоо дарагдсан байсан дөрвөн хүүхэлдэйг цэмбийтэл нь угаажээ. Түүнтэй утсаар холбогдон ярилцлаа.

-Гарцан дээрх хүүхэлдэйнүүдийг цэвэрлэж, угаасан танаас олон хүн үлгэрлэж, бахархаж байгаа нь анзаарагдлаа. Тэгэх санаа танд хэзээ төрсөн бэ?

-Яармагийн зам дагуу дөрвөн хүүхэлдэй байдаг юм л даа. Энэ сарын 7-нд гуравдугаар ангид сурдаг хүү минь “Зам дээрх хүүхэлдэйнүүд тоосонд дарагдчихаж. Дүрэмт хувцас нь харагдахгүй байна. Энэ гарцаар сургуулийн хүүхдүүд гардаг болохоор дүрэмт хувцастай хүүхэлдэй байрлуулсан байх” гэсэн юм. Хүүхдээ тэгж хэлэхээр нь анзаарахад нээрэн тоосондоо дарагдаад, дүрэмт хувцас, цүнх нь харагдаагүй. Тэгэхэд хүү минь “Угаачихвал гоё харагдана даа” гэхээр нь би дэмжсэн. Угаах санаа ер нь анх тэгж төрсөн юм.

Эцэг, эхчүүд бид ажил, ажил гэсээр хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй шүү дээ. Би ч мөн адил. Тиймээс амарч байгаа өдрөө хүүхдийнхээ саналыг дэмжин, цаг гаргахаар шийдсэн юм.

Гэртээ харингуутаа түмпэн, ус, угаалгын нунтаг, саван аваад буцаад шууд гарсан. Орой 18.00 цагийн үед гурван хүүхэдтэйгээ хамт очоод угаалаа.

Хүүхэлдэйнүүд зам дагуу байрласан тул угаах санаачилга гаргасан, найман настай хүү минь зам руу, машин доогуур орчих гээд байсан юм. Тиймээс би хоёр бага хүүхдээ машинд суулгаж байгаад, том хүүтэйгээ хамт угаасан.

Бусад хүмүүст, жолооч нарт саад болохгүйн тулд машинаа нэлээд хол, зогсоол дээр тавьж байгаад очсон юм.

-Хүүхэлдэйнүүдийг угааж байхад тэр хавиар явсан жолооч нар, иргэд анзаарсан уу. Та хэдэд тусласан уу?

-Хүмүүс бид дөрвийг анзаараагүй ээ. Тоодоггүй юм байна лээ. Бид дөрөв анзаараагүй ч байж мэднэ.

-Угаасан хүүхэлдэйнүүд нь танайхаас хэр хол вэ?

-Нэлээд зайтай. Лав хоёр км гаруй хол. Манайх “Буянт-Ухаа” цогцолборт амьдардаг. Яармагийн зам дагуу яг дөрвөн хүүхэлдэй байдгийг би өмнө нь анзаараагүй явсан юм билээ. Угаахдаа л мэдлээ.

-Цэмбийтэл нь угаачихаад, гурван хүүхэдтэйгээ хамт хийсэн зүйлээ эргээд харахад ямар санагдав?

-Мэдээж гоё санагдалгүй яах вэ. “Хөөх, уг нь ийм хөөрхөн загвартай, дүрэмт хувцастай, цүнхтэй хүүхэлдэй юм байна шүү дээ. Тоосонд дарагдаад харагддаггүй байж” гэж бодсон. Гурван хүүхэд минь бөөн баяр. Ёстой сайхан угаачихлаа гээд л дөрвүүлээ гэртээ харьсан.

-Угаасан хүүхэлдэйнүүд дээрээ дахиж очсон уу?

-Өнөөдөр би ажилдаа явахдаа дэргэдүүр нь өнгөрлөө. Тоосонд жаахан дарагдчихсан байна лээ. Аргагүй ээ, угааснаас хойш хоёр хоночихсон юм чинь. Угаах санаачилга гаргасан хүү минь “Хүүхэлдэйнүүд дээрээ очих юм сан. Дахиад угаах уу” гэсэн.

-Та дөрвөөс олон хүн үлгэрлэж, талархаж буйгаа илэрхийлсээр байна. Та анзаарсан уу?

-Хүмүүс ингэж хүлээж авна, талархлыг нь хүлээнэ гэж ёстой төсөөлөөгүй. Өнөөдөр зүгээр л санамсаргүй пост оруулчихсан юм. Хамаатнууд, ажлын хамт олон, таньдаг хүмүүс, найз нөхөд минь залгаад “Ямар мундаг юм бэ. Ёстой хөөрхөн юм аа” гэж ярьсаар байна. Танихгүй олон хүн фэйсбүүкээр над руу чат бичин, “Баярлалаа” гэсэн байна лээ. Хүмүүс “Дахиад өөр хүүхэлдэйг угаах уу” гэж их асууж байна.

-Ер нь дахиад угаах уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн ийм хүүхэлдэй байдгийг мэдэхгүй. Хүүхдийнхээ саналыг дэмжээд, гэрийн ойр болохоор л угаасан юм.

-Хүмүүс бусад хүүхэлдэйнүүдийг угаах санал гаргавал та дэмжих үү, нэгдэх үү?

-Нэгдэлгүй яах вэ. Гурван хүүхдээ дагуулаад л гүйгээд очно.

-Хотын өнгө үзэмж, хөгжил заавал том зүйлээс бус иргэд бидний багахан санаачилга, үйлдлээс эхэлдгийг та үлгэрлэлээ. Бусад хүмүүст хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Ийм зүйл хийхэд, хүүхэлдэйнүүдийг угаахад надаас цаг зав, хөрөнгө мөнгө ер шаардаагүй. Жаахан ус, угаалгын нунтаг л байхад ийм зүйл хийж болж байгаа байхгүй юу. Хүмүүст их сайхан санагдаж, бусад хүүхэлдэйнүүдийг угаах бодол хүүхдүүдэд төрж байгаа нь анзаарагдсан.

Иргэд бид жаахан сэтгэл гаргахад л хотын өнгө үзэмжид ингэж гар бие оролцож чадах юм шүү. “Монгол Улс хөгжихгүй байна. Нийслэл хот бохир байна” гэж зарим хүн шүүмжилдэг. Тэгэхийн  оронд энд, тэнд хог таарвал хогийн сав руу хийн, хогоо ил задгай хаяхгүй байж хэвшчихье. Улс орноо хөгжүүлэх, нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь ийм өчүүхэн зүйлээс ч эхлэх юм шүү.

Нийслэл хотоо, ойр орчноо цэвэр, цэмцгэр байлгах хүсэл иргэн бүхэнд бий. Зүгээр л үйлдэл болгож, гар бие оролцдог нь л ховор. Тиймээс улс орны хөгжил, Улаанбаатар хотын өнгө үзэмж зөвхөн ТҮК-ийн ажилчдын хийх зүйл биш юм шүү. Иргэн биднээс ч мөн шалтгаална.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-04-10 11:06

Setgel zuvtei umoo. Bayarlalaa. Iim khymyys olon baival uls maan' khugjinu duu. Kharin tur zasgiin udirdlaguud maan' khotiinkhoo shoroo toosiig yaj bagasgakh ve gedgee shiidekhgyi bol bytekhgyi ee. Uul n' zam tseverledeg khymyys jookhoon l setgeltei bol ene okhiduudiig bainga tseverkhen baij bolno doo. Zamiin shoroigoo ch byren tseverledeggyi naash n' tsaash n' khudulguud l orikhdog doo.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-04-10 12:06

ёстой гоё болжээ. Ийм хөөрхөн хувцастай өнгөлөг хүүхдүүд байдаг гэж ёстой бодсонгүй. Мундаг эмэгтэй байна. Ийм з�##�уучууд байхад ёстой нөгөө коммунизм гээчийн дор нь байгуулана даа гэдэг үг санаанд орчихлоо. Баяр хүргье. Хүн бүр ядахдаа өөрийн хашаа, байрны орц, гадна т�##�байгаа ингэж цэвэрхэн байлгаад байв�##� хичнэжн сайхан бэ гэдэг нь шууд харагдаж байна. Ялангуяа захын хорооллын байрны гадна т�##� тамхины ишэнд цагаан цэцэг үү гэмээр хөглөгч харагддаг даа. Хүний ухамсараа гэж ийм л өөр өөр байх юм даа.

Иргэн
Иргэн
2021-04-10 12:10

eguur.mn сэтгэгдэл бич гэж булан гаргачаад бичихээр та урьд нь бичсэн байна гэх юм. Хүний сэтгэгдэл уншаад байдаг юмуу

Зочин
Зочин
2021-04-10 12:13

Ээж нь нийгэмд тустай зүйл хийсэн байна.Хамгийн гол нь 3-р ангийн хүүхдийнхээ хүслийг биелүүлжээ.Ээж хүү 2 хоеулаа мундаг юм аа

sundui
sundui
2021-04-10 14:07

naad ugiig chine nas bardag tunglaga helsen shde ugne ,tanaid honiegoor

bat
bat
2021-04-10 14:08

naad ugiig chine nas bardag tunglaga helsen shde ugne ,tanaid honiegoor

Зочин
Зочин
2021-04-11 09:27

Хүүхдүүдээ сайн сайханд ури�##�ан дуудсан үлгэр жишээ гэр өүлд баяр хүргэе

Зочин
Зочин
2021-04-15 11:06

Мундаг юм аа эд нар. Янз янзын юм ярьж хий хөхрөлдөж зурагтаар арзаганаж байдаг нөхдүүд иймэрхүү хэрэгтэй юм хийж баймаар юм даа ухамсаргүй.

Холбоотой мэдээ

Back to top button