ЭДИЙН ЗАСАГ

Хэрэв таны дансанд 300 мянган төгрөг орж ирээгүй бол дараах шалтгаантай

Засгийн Газраас Нийслэлд гамшгаас хамгаалах улаан түвшин тогтоож, хатуу хөл хорио тогтоохтой зэрэгцэн иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Тухайн шийдвэр гарсан пүрэв гаргийн оройноос эхлэн иргэдийн дансанд уг мөнгө шилжин орж эхэлсэн юм. Тэгвэл зарим иргэд 300 мянган төгрөгөө хүлээн аваагүй байна. Харин тэдэнд зориулж Сангийн сайд Б.Жавхлан дараах зүйлсийг нягтлахыг сануулжээ.

Үүнд:

1. 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн,

2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,

3. Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй

4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч, эх орондоо ирээгүй байгаа

5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй

6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй

7. Малчны А дансаа бүртгүүлээгүй

8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй бол 300 мянган төгрөг нь ороогүй байх магадлалтай аж.

Тиймээс та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэвэл 1-2 хоногийн дотор нэг удаагийн санхүүгийн дэмжлэгээ хүлээн авна гэдгийг онцолж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button