ЭДИЙН ЗАСАГ

Оюу толгойн хэлэлцээр: Хөрөнгө оруулагчдыг Б.Болд, Засгийн газрыг Х.Нямбаатар төлөөлж байна

Өнөөдөр Оюу толгой төслийг Монголын талд ашигтай болгоход чиглэх хэлэлцээр 11.00 цагаас эхэлсэн. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талын төлөөллүүдтэй хэлэлцээрийн ширээний ард сууж байна.

Манай талаас хэлэлцээрийн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Харин гишүүдэд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон нэр бүхий УИХ-ын гишүүд нэрлэгдэж байгаа юм.

Харин хөрөнгө оруулагч талыг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ахалж байна. Гишүүдээр тус группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцож байна.

Хэлэлцээрийн хүрээнд Дубайн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах агуулга яригдана гэж урьдчилан мэдээлэгдээд буй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-12 13:29

Сонгуулийн мөнгө авах бх даа

Зочин
Зочин
2021-04-12 13:44

МАН нэртэй авилгачид айдгүйгээ авдар савандаа �##�ь хэдийн хийсэн. Сонгууль дөхөхөөр нөгөө хэдийнхээ унтуулах тарианы дозыг нь ахиухан нэмж эхэллээ. Одоо тэдэнд Монголоос авах идэх шаардлага нэээх их байхгүй. Харин тайван идэж, тайван унтаж амарч байхын тулд �##�бан туша�##�даа бат�##�гаатай байх хэрэгтэй. Энэ нь сонгуульд ялахын тулд толгой угаах ажлаа эрчимжүүлж эхэллээ....

Зочин
Зочин
2021-04-12 15:06

Энэ монгол биш монгол хоёр нөхөр Оюу толгойгоос бидэнд ашиг авчрахаар гэрээ хэлэлцээр хийж шийдвэр гаргаж чадах уу? Ард түмний төлөө, эх орныхоо төлөө олигтой юм хийх үү? Ийм ч хүмүүсийг томилох гэж, Оюунэрдэнэ ??????????????

Зочин
Зочин
2021-04-12 15:18

Энэ гадны гар ,хөл болсон бууны нохойнууд асууд�##� шийдэж чадах уу?

Монголчууд
Монголчууд
2021-04-12 18:34

Энэ боломжийг ашиглаж Монголчууд нэг т�##�даа байж нийт Монголын ард түмэнд үйлчлэх болуу гадаадын гар хөлд үйлчлэх болуу харж л байхаас ард түмэнтэйгээ.

Zojin
Zojin
2021-04-12 18:54

Mongoljuudiin mongoloor n hagralduulah nee te eersdee haashaa alga boljiw ter gadaaduud n mengee awah zalilan hiih bolhoor eersdee garaad irdeg mungagaa aaan ene heden teleeleed baigaa mongoljuud n eeh bish mongol tcustai um baigaa biz de ugui yu

зоч
зоч
2021-04-12 19:01

Монгол цусыг харъяа даа

Холбоотой мэдээ

Back to top button