ЭДИЙН ЗАСАГ

Өнгөрөгч долоо хоногт нүүрс тээврийн 15 машин Ганцмод боомтоор нэвтэрчээ

Монгол Улс дахь коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ хилийн боомтуудынхаа үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод буй. Энэ хүрээнд урагш нэвтрэх нүүрс тээврийн автомашинуудын тоо буураад байгаа юм.

Тэгвэл “SXCoal” агентлагийн мэдээлснээр, өнгөрөгч долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор 15 нүүрс тээврийн автомашин нэвтэрсэн байна. Харин энэ нь үүний өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад 12 автомашинаар буурсан тоо аж. Гашуунсухайт-Ганцмод боомт нь нийт нүүрс экспортын 58 орчим хувийг дангаараа хангадаг онцлогтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button