ЭДИЙН ЗАСАГ

“Erdene Resource” компани “Хар морь” талбайн хайгуулаар алтны агууламж илрүүлжээ

“Хар морь”-ийн талбайд хайгуулын ажил хийж буй “Erdene Resource Development” компани явцын мэдээлэл танилцуулжээ. Үүгээр 2021 оны нэгдүгээр улиралд нийт 1900 метрийн тууш хайгуул хийж, есөн цооног өрөмдөж үзсэн талаар дурджээ.

Харин уг хайгуулын дүнд зарим цооногуудаас алтны агууламж илрүүлжээ. Тодруулбал, хайгуул хийсэн талбайн хойд хэсгээс эхлээд 113 метрт тонн тутамд 1.15 грамм алт, 53 метрээс эхлээд тонн тутам 1.31 грамм алт илрүүлсэн байна.

Цаашлаад гуравдугаар сарын сүүлээр 3000 метрийн тууш хайгуулын өрөмдлөгөө эхлүүлсэн гэдгээ мэдээлжээ.

“Erdene Resource Development” компани Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй байдаг. Хувьцааны ханшийн хувьд, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.36 канад доллар байгаа бөгөөд энэ нь 3.95 хувиар буурсан дүн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button