ДЭЛХИЙ

АНУ-д “Johnson&Johnson” компанийн вакциныг түр зогсоохыг санал болгожээ

“Johnson&Johnson” компанийн вакциныг тариулсан зургаан хүмүүст маш ховор төрлийн цус бүлэгнэх үзэгдэл тохиолдсон тул АНУ-ын эрүүл мэндийн эрх бүхий байгууллагууд хэрэглэхээ түр зогсоохыг санал болгожээ.

Тус улсын Хүнс ба эмийн захиргаа мэдээлснээр “Johnson&Johnson”-ий 6.8 сая тун вакцин тарьсны дараа цус бүлэгнэсэн зургаан тохиолдол бүртгэгдсэн аж. “Johnson&Johnson” компани Европт вакцинжуулахаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв болон Хүнс ба эмийн захиргаа хамтран мэдэгдэл хийхдээ “Johnson&Johnson-ий вакциныг тариулсны дараа зургаан хүнд ховор төрлийн цус бүлэгнэх үзэгдэл тохиолдсон явдлын талаарх баримт мэдээллийг шалгаж байгаа” хэмээжээ. Тус ховор тохиолдол нь тархины венийн хөндийн бүлэнтэл байсан аж.

Ийм төрлийн цус бүлэгнэлтийг энгийн үеийнхээс өөр хэлбэрээр эмчилдэг. Бүлэгнэлтийн үед түгээмэл ашигладаг үл бүлэгнүүлэх үйлчилгээтэй гепарин гэх эмээр эмчлэхэд аюултай байж магадгүй байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button