ЭДИЙН ЗАСАГ

Эхний гурван сард 1.3 тэрбум ам.долларын зэсийн баяжмал, нүүрс экспортолжээ

Монгол Улс 2021 оны төсөвтөө 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал тус тус экспортолж, уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь төсвийн орлогын 21.4 хувь юм.

Тэгвэл Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс авч үзвэл, 2021 оны эхний гурван сарын байдлаар:

  • 621.080 сая ам.долларын зэсийн баяжмал
  • 688.662 сая ам.долларын чулуун нүүрс экспортолсон байна.

Үүгээр нийт 1.3 тэрбум гаруй ам.долларын зэсийн баяжмал, чулуун нүүрсийг нэг, хоёр, гуравдугаар сард экспортолсон гэсэн үг.

Гуравдугаар сарын хувьд:

  • Экспорт 665.8 сая ам.доллар болж өмнөх сараас  28.8 (4.1%) сая ам.доллароор буурч, 
  • Импорт 601.4 сая ам.доллар болж, өмнөх сараас 138 (29.8%) сая ам.доллароор өсжээ. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button