ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний экспортыг 900 мянган тонн руу бууна гэж хятад агентлаг мэдээлжээ

Монгол Улсад коронавирусийн халдварын тархалт өндөр бутай холбогдуулж, БНХАУ хилийн боомтуудын үйл ажиллагаагаа хязгаарлах болсон. Үүгээр нүүрс тээвэр тодорхой хэмжээнд саатаж буй.

Тэгвэл БНХАУ-ын Фэнвэй Энержи агентлагийн мэдээлснээр, манай улсын урд хөрш рүү экспортлох нүүрсний хэмжээ дөрөвдүгээр сард дөнгөж 900 мянган тонн болж буурах магадлалтай гэжээ. Энгийн үед 2-3 сая тонн нүүрс экспортлох боломж байдаг.

Ялангуяа Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашинуудын тоо эрс цөөрөөд буй. SXCoal агентлаг өнгөрөгч долоо хоногийн хэмжээнд тус боомтоор 15 нүүрс тээврийн машин нэвтэрсэн гэж мэдээлсэн. Гэтэл Фэнвэй Энержи дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд 46 машин нэвтэрсэн гэж зөрүүтэй мэдээлжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button