СПОРТ

Д.Анар харцагын цолыг нутгийн иргэд суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга наадам энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ.

Тус наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлж, аймгийн арслан Д.Мөнхбат үзүүрлэсэн байна. Төрөлх нутгийнхан нь шинэхэн харцагаа нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаасан байна.

Д.Анар 2011 оноос үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан тус тус хүртсэн байна. 2015 онд дөрвийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 2016 онд дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалыг давж, тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан давж Монгол Улсын Начин цол хүртсэн юм.

Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Улсын начин Д.Амарсайханыг, зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг давж Улсын харцага цол хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button