ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн уян хатан ажлын цагтай улс

Мийка Харкенан Финландын нийслэл Хельсинки хотын нэгэн “IT” компанид ахлах менежерээр ажилладаг аж. Түүний эхнэр амаржаад удаагүй учраас Мийка Хельсинк урт хүйтэн өвлийг гэр бүлийн хамт Испанийн Малага хотод өнгөрүүлэхээр байгууллагаасаа зургаан сарын турш гэрээсээ ажлаа хийх боломж олгохыг хүсчээ. Байгууллага нь түүний хүсэлтийг хүлээн авч, дарга нь өдөр тутам хийх гол ажлын жагсаалтыг нь гаргаж өгсөн байна. Мийка зургаан сарын туурш гэрээсээ ажлаа хийсэн талаараа “Хельсинкид өвлийн улиралд эрт харанхуй болдог учраас олон ажил амжуулах боломж хомс. Харин Малага Хельсинкигээс ердөө нэг цагийн зөрүүтэй атлаа цаг агаарын хувьд таатай учраас ажлаа хэдийд ч хийж болохоос гадна цагийн хувьд баригдалгүй уян хатан байсан нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн” хэмээжээ.

Мийка Харкенаны ажилладаг “Ambientia” гэх IT компани ажилтнуудынхаа ажлын цагт ихэд уян хатан ханддаг аж. Тухайлбал, ажилтнуудынхаа ажилдаа ирэх болон гэртээ харихдаа зарцуулж буй цагийг багасгахын тулд дүүрэг бүрт олон жижиг оффистой болжээ.

“Ambientia”-аас гадна Финландад үйл ажиллагаа явуулж буй олон компани ажлын цагтаа уян хатан ханддаг байна. Учир нь тус улс 2011 онд ажлын цагийн уян хатан байдлыг дэмжсэн дэлхийд анхны улс болсон юм. Ийнхүү Финланд ажлын цагт уян хандах болсноо дэлхий дахинд зарласны дараа олон оронд хөдөлмөрийн уян хатан цагийн тухай хэлэцүүлэг өрнөж, үндэстэн дамнасан томоохон компаниуд ч ажилтнуудынхаа ажлын цагт уян хатан хандаж эхэлсэн юм.

Стэнфордын их сургуулийн эдийн засгийн профессор Николас Блумын 16 мянган ажилтан дунд явуулсан судалгаагаар, ажлын цаг уян хатан байх нь ажлын бүтээмжийг 13 хувиар нэмэгдүүлж, өвчлөх болон чөлөө авах тохиолдлыг хоёр дахин бууруулдгыг тогоосон байна.

R7KDBT Two young women sitting on the banks of the River Aura (Aurajoki) in the historic centre, Turku, Finland

Ажлын цаг уян хатан, гэрээсээ ажлаа хийх боломжтой болсоор финландчууд нэг нэгэндээ итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл санааны байдал нь европын бусад орны иргэдтэй харьцуулахад хамаагүй өндөр байжээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button