Сурвалжилга, Нийтлэл

ДАТА: Ц.Анандбазар хоёр компаниараа 187 тендерт ялж, 123.3 тэрбум төгрөгийг төрөөс авчээ

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2020 оны ХОМ-тээ 10 компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Эдгээрийг дурдвал:

  • “Содмонгол групп” ХХК
  • “Мэргэван” ХХК
  • “Алханатрейд” ХХК
  • “Шинэсоёмбо” ХХК
  • “Эс эм жи ойл энд газ” ХХК
  • “Сайншанд рефайнери” ХХК
  • “Штс” ХХК
  • “Бэрс дизайн” ХХК
  • “Содмонгол газ” ХХК
  • “Эрдэнэт-Ойл” ХХК-иуд болно.

Эдгээр компаниуд бүгд Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй байна. Харин Ц.Анандбазар нь “Содмонгол групп”, “Алханатрейд” компаниудад өөрийн нэрээр хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлжээ. Бусад компаниуд нь Ц.Анандбазарын биш дээрх хоёр компанийн аль нэгнийх нь нэр дээр бүртгэлтэй байдаг аж.

-10 КОМПАНИАС ХОЁР НЬ ТЕНДЕРИЙН ТҮҮХТЭЙ-

“Содмонгол”, “Алханатрейд” компаниуд нь 2007 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан. Хоёул шатахуун болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дээрх 10 компани ямар ямар тендерт оролцож бас шалгарч байсныг тендерийн нээлттэй мэдээллийн сангаас шүүлээ. Ингэхэд зөвхөн “Содмонгол групп” ХХК ба “Мэргэван” ХХК-иудын түүх гарч ирж байна. “Алханатрейд” нь тендерүүдэд оролцож байсан ч шалгарсан удаагүй аж. Үлдсэн долоон компани нь тендер шалгаруулалтад огт орж байгаагүй бололтой.

-“СОДМОНГОЛ ГРУПП” ХХК 122,963,626,440 ТӨГРӨГИЙН 186 ТЕНДЕРТ-

“Содмонгол групп” ХХК 2014 оноос хойш нийт 597 тендерт оролцож байжээ. Эдгээрийнх 186-д нь шалгарсан байдаг юм байна. Энэ 186 тендерээр нийт 122 тэрбум 963 сая 626 мянга 440 төгрөгийг төрөөс авчээ.

“Содмонгол групп”-ийн хувьд сүүлийн жилүүдэд тендерт шалгарах давтамж нь илт олширч ирсэн дүр зурагтай харагдаж буй.

-“МЭРГЭВАН” ХХК 326,700,000 ТӨГРӨГИЙН НЭГ ТЕНДЕРТ-

Харин “Мэргэван” ХХК мөн 2014 оноос хойш нийт долоон тендерт оролцсоноос нэгт нь шалгарсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. Уг тендэрээр 326 сая 700 мянган төгрөгийг төрөөс авчээ.


Дээрх бүх 187 тендерээр Ц.Анандбазарын хоёр компани нийтдээ 123 тэрбум 290 сая 326 мянга 440 төгрөгийг төрөөс авсан байна.

Тэмдэглэл: www.tender.gov.mn сайт дахь холбогдох жагсаалтаас "Шалгарсан” гэсэн ногоон тэмдэглэгээтэй тендерүүдийг түүж, дээрх мэдээллийг бэлтгэв.

Уг нь системийн "Шалгарсан эсэх” гэсэн цэсийг сонгон шүүвэл ногоон тэмдэглэгээгүй тендерүүд ч мөн гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл систем өөрөө ногоон тэмдэглэгээгүй зарим тендерүүдийг шалгарсанд тооцон шүүж, үзүүлсэн гэсэн үг. Гэвч тэдгээр лүү орж танилцвал: Дотроо тус компани шалгарсан талаар тэмдэглэсэн ч хэдэн төгрөгөөр гэрээлсэн нь тодорхойгүй, эсвэл бүр ямар компани шалгарсан талаар огт мэдээлэлгүй зэрэг дутагдалтай байсан тул орхив. Оруулсан бол гарчиг дахь 187 гэдэг тоо 245 болж өсөх байсан.

“Содмонгол групп” ХХК-ийн тендерийн түүхтэй энд, “Мэргэван” ХХК-ийнхтай энд дарж танилцана уу.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох асуудал нийгмийн анхаарал татах сэдэв болоод байна. Ийм учраас улсын тэргүүн бизнесмэнүүдийн нэг түүний компаниудын тендерийн түүхийг сонин болгож бэлтгэлээ. Мэдээлэл жирийн иргэн бүр орж танилцах боломжтой нээлттэй цахим мэдээллийн дата санд үндэслэн бэлтгэгдсэн гэдгийг дахин тэмдэглэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН
МАН
2021-04-16 09:16

Занданшатартай холбоотой.Тийм учраас УИХ-ын даргыг ш�##�гав�##� их юм гарна даа

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2021-04-16 09:19

Өнөөх хуурамч шатахуунаар түмэн олны машиныг мотооргүй болгож байгаа луйварчин чинь энэ байх нь,�##�иваа юманд төгсгөл гэж байдагсандаа

Дорж
Дорж
2021-04-16 09:29

Мангарууд аа энэ хүнээ татаач ээ

Zochin
Zochin
2021-04-16 10:43

ATG n dahin shalgah blgui,tendert yalahad n oroltsson olon humuus baij bgaa,tedniig bas il bolgoh heregtei

Зочин
Зочин
2021-04-16 10:58

Энэ хүнийг анхнаас нь давруулсан хүн бол Намбар Энхбаяр гэж ярьдаг, ажилчдынхаа ц�##�инг өгдөггүй, хүмүүс аргаа бараад өөрсдөө явдаг, бүх муу муухайг хийдэг хүн гэсэн мөртлөө л дээшээ яваад байдаг, тэгэхээр ард нь улс төрийн том хүч байгаа, мөнгөөр бүхнийг хийдэг нь харагдаж л байна шдээ

Zochin
Zochin
2021-04-16 11:02

Ард түмэнд жоохон юм үлдээгээч

зочин
зочин
2021-04-16 11:46

зөв зөв

Зочин
Зочин
2021-04-16 12:09

Анандбузрыг ш�##�гах хэрэгтэй

харамсалтай
харамсалтай
2021-04-16 13:09

МАН ын тендерийн од. ЭНЭ нөхөр тендерт ялахын тулд л МАН ыг бараадаж яваа. Аргагүй.

Хаха
Хаха
2021-04-16 14:32

Бараг л 20 жил муу муухай болохгүй бүтэхгүй бүхэнд нэр нь холбогдож явсан хүнийг сонгочихсон булганыхныг ойлгохгүй байна. Лав булхай будилаан хутгаж л гарч ирсэн байх. Авилгын эцэг энхбаяр гарыг нь ганзганд хүргээд, одоо занданшатарт орох орон байшин бэлэглэсэний хүчинд нэр дэвших эрхтэй болсон гээ биз дээ. Хүрэлсүх ийм гай болох юмнуудаа эртхэн �######�уудахгүй бол өөрөө ч крөнхийлөгчийн сонгуульд унана, 2024 оны сонгуульд намаараа ялагдаж лааз өшиглөнө дөө

Зочин
Зочин
2021-04-16 15:27

Эрх мэдэлтэнүүдийн ганц чаддаг зүйл нь хулгай луйвар

Иргэн
Иргэн
2021-04-16 15:58

Зохион байгуул�##�лтай дайр�##�т. Сү.Батболд, Анандбазар дараа нь хэн бэ

ҮНЭН
ҮНЭН
2021-04-16 17:06

ЭНЭ БҮГД БОЛ ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ МАН БОЛ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД

Зочин
Зочин
2021-04-17 08:21

Хулгайч луйварчин гаж донтонгоо ш�##�гаачээ

Холбоотой мэдээ

Back to top button