НИЙГЭМ

“Халдвар авсан нэг, гурван настай хүүхдийн бие хүнд, халуун буухгүй байна”

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

“Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 399 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд халдвар илэрч, нийт халдварын тоо 194 боллоо. Халдварууд өмнө бүртгэгдсэн халдваруудын ойрын хавьтал байсан. Хоёр нь сайн дураар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрсэн. Ийнхүү сайн дураараа шинжилгээ өгөөд халдвар баталгаажсан тохиолдол 4 боллоо.Өнөөдрийн шинээр илэрсэн 10 тохиолдлыг нэмээд 54 хүн эмчлүүлж байна. Үүнээс гурван настай хүүхэд болон өөр нэг настай хүний биеийн байдал маш  хүнд байна. Гурван настай хүүхдийн халуун нь буурахгүй  байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Хэдийгээр халдварын тохиолдлуудыг хугацаа алдахгүй тусгаарлаж байгаа боловч халдварын гинжин тасрахгүй үргэлжлэх төлөвтэй байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2021 15:17

Пинцелин тариад хүчилтөрөгч бас дахих хүчилтөрөгчмйн аппаратанд оруулаарөй эмчээ хөөрхөн хүүхдүүдээ авраарай

зочин
зочин
4 сар 16, 2021 15:56

гэр хорооллоос илүү их гараад байгаа юм биш үү дэглэмээ бариач дээ

Уншигч
Уншигч
4 сар 16, 2021 17:34

1 настай хүний бие, бас 3 настай хүүхдийн бие гэхээр 2 хүүхэд гэж ойлгосон уу

Холбоотой мэдээ

Back to top button