ХУУЛЬХууль

Б.Ундармаагийн өмгөөлөгч “Тэтгэврийн настай, өвдсөн хүнийг заавал хүнд ялаар шийтгэх нь шударга бус” гэжээ

Б.УНДАРМАА ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГААГҮЙГ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЭЛД ДУРДЖЭЭ-

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.

Харин Дээд шүүхээр уг хэргийг хэлэлцээд Б.Ундармааг торгоод, суллах шийдвэр гаргасныг буруу гэж үзэж, хэргийг нь давж заалдах шатны шүүхэд буцаагаад байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт давж заалдах шатны шүүх дахин хуралдахдаа анх гаргасан 40 саяар торгох шийдвэрээ хэвээр үлдээсэн байв.

-Б.УНДАРМААГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ МУУ ГЭХ ХӨДӨЛБӨРГҮЙ БАРИМТ ХАВТАСТ ХЭРЭГТ БАЙГААГҮЙ-

Дээд шүүх энэ хэргийг хянах явцад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Тодруулбал Б.Ундармааг гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна эрүүл мэндийн байдлыг нь харгалзан торгох ял оноох шийдвэр гаргасан ч хавтаст хэрэгт түүнийг хоёр гурван удаагийн хавдар авахуулсныг нотлох ямар ч хөдөлбөргүй нотолгоо байгаагүй аж.

Түүнчлэн прокурор эсэргүүцэл бичихдээ Б.Ундармаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар огт мэдүүлэг өгч байгаагүй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшсэн шинж огт байгаагүй гэнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ийм ноцтой зөрчил гаргачхаад торгуулийн ял оноох шийдвэр давтан гаргаж байгаа нь аливаа нөлөөнд орсон байж болох маш том хардлага үүсгэж байна.

-Б.УНДАРМААГИЙН ӨМГӨӨЛӨГЧ “ТЭТГЭВРИЙН НАСТАЙ, ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЗААВАЛ ХҮНД ЯЛААР ШИЙТГЭХ НЬ ШУДАРГА БУС ГЭЖЭЭ

Б.Ундармаагийн өмгөөлөгчийн хувьд шүүхэд хэлсэн саналдаа  “Тэтгэврийн насанд хүрсэн, өвчтэй хүнийг заавал хүнд төрлийн ял шийтгэх нь шударга бус байна” гэсэн гэх.

Тэгвэл Б.Ундармаатай адил төрлийн хэрэг үйлдсэн, тодруулбал ЖДҮДС-гаас хамаарал бүхиЙ этгээддээ зээл авч өгсөн УИХ-ын гишүүн асан Г.Солтан гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний хувьд мөн л өндөр настай, бие нь муу байгаа гэх шалтгаануудаа тоочсон. Мөн мөрдөн байцаалт болон гурван шатны шүүх хурлын явцад гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь ч дурайж байдаг юм. Гэхдээ тэр саяхан азтайгаар Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдчихсан.

Яг адил хэрэг үйлдэж, гэм буруугаа ийн хүлээн зөвшөөрч, адил шалтгаан хэлснийг нь 3 жилийн хорих ялаар шийтгэчхээд, гэмээ хүлээн зөвшөөрөөгүй Б.Ундармааг 40 саяар торгодог нь шударга уу. Монголын хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биш бил үү.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

65 Сэтгэгдэл

  1. арай л Шудрага бус байна даа энэ шичигийн авгай улсын хэдэн тэрбум идэжчихээд хэнэг ч угуй явж болохгуй заав#### толуулэх хэрэгтэй улс хохироод хоцрохгуй байлгуйдээ

  2. Сумын нэг м####чин нэг м#### хулгайлаад шууд шоронд 5 жил сууна Ундармаа сумын бүх м#### аж ахуй өөр юу байдаг юм бүгдийг нь сумаар хулгайлч луйвардачхаад 200 хониор торгууллаад гаргадаг шүүх төр засагтай ард түмэн ядуу байхаас яахав дээ

  3. Улсаас зувчуулсан 400 тэрбумаасаа 1 тэрбумаар нь шүүгчийг хахуульдсан юм байлгүй дээ. Тэгж л ойлгогдож бна. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой.

  4. Луйварчин авгай ичиж амьдар, улсын мөнгө идэж байхдаа эрүүл саруул байсан биздээ. Хэрэг хүлээх болхоор өвчтэй гэдэг луйварчидыг шударгаар шүүж ял эдлүүлэх хэрэгтэй!!!

  5. Ene huneer oroldohoo bolimoor yumdoo. Estoi l amtai bolgon muulah yum. Uneheer idej uugaad gem hiitsen bol Mongoliin huuli hynaltiihan zugeer unguruuhgui l lavtai. Uls toriin zolios bolson baih.

  6. хамгийн гол нь энэ б####иар авгай нь хүмүсийн татвараас бүрдсэн нийгмийн даатг####, эрүүл мэндийн даатг####ын 340 тэрбум төгрөгийг капит#### банкаар дамжуулж, нөхөр болох Ариунболдтой нийлж хулгайлж з####илаж идсэн хэрэг л гол шүүдээ яаж хүний нүүр хардаг юм болдоо ########уул. муу явахаар сайн үх гэдэг үгийг мэддэггүй бололтой

  7. Хуулиндаа тэтгэвэрийн өвчтөй авгай идэж болно гээд биччих хууль бус юм хийхдээ эрүүл хор найруулаад явж байсан баригдахаараа инээхээс бусад өвчинд баригдсан болдог тэрийг нь төр засаг хууль хүлээн зөвшөөрөөд байдаг шоронд байгаа хүмүүсийн 90% наад луйварчинаас хэд дахин бага хохирол учируулсан байгаа бүгдийг нь сулла

  8. Юм жаахан хүндрээд ирвэл бие муу гэх ш####таг тоочдог болж дээ. Ард иргэдээс хууль бусаар авсан НДШ мөнгөө эргүүлж төлөөд шийтгэлээ хүлээ. Өөр арга байхгүй ээ. Хууль нь ч гууль болж.

  9. ХХААЯсайд байсан УИХГ банхар Батзориг гэж новш ####бан туша####ын байдлаа урвуулан ашиглаж ЖДҮДС-с 8 тэрбум гаруй төгрөгний зээлийг бу######д болон өрийнхөө аж ахуй нэгжид олгосон гэвч тэрээр шүүхээс 40 сая төгрөгний торгох ял авсан энэ шударга зүйл мөн үү Ундармаагаас гадна энэ Батзориг новш зээл олгосон ####бан туша####тан байж зээлдэгчээс хөнгөн ял авсныг ёстой ойлгохгүй байна түүнд доор хаяж 4 жил хорих ял оногдуулах ёстой

  10. Энэ тэнэг өмгөөлөгчийн хэлж байгаагаар тэтгэврийн насны өвчтэй хүн хулгай,луйвар хийгээд явб#### хэрэг хүлээхгүй амар юм бишүү.

  11. Ундармааг заав#### ял эдлүүлэх гээгүй бол төрөөс авсан мөнгөө нэгмөсөн бүрэн төлүүлээч ээ, тэр л амар биш үү элдэв янзын үг ч хэрэггүй бизээ

  12. Арай ядсан гуйлт уу үгүй юу. Хуулинд ийм “Тэтгэвэрийн авгай тэгнэ, ингэнэ гэсэн за####т” байдаг юм болуу.

  13. Зүгээр гэм буруугаа хүлээгээд авсан мөнгөө өгчихвөл заавөл шоронд хийхгүй бж болно шд. Мөнгөө л өгчих мөнгөө л авъя

  14. Хэний төлөө бие нь муудчихсан юм бэ. Идэж уухаа багасгасан бол өвчин тусахгүй ч байх байсан юм билүү. ЖДҮХСангаас гадна тэр дампуурсан банкинд нь байсан НДС-ийн 234 тэрбум төгрөг хаана байна? Тэр яагаад огт дурьдагдахгүй байна вэ

  15. Энэ Баба яга хаана байх нь бидэнд огт хамаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг буцааж өг. Наранд үхнэ үү, нарсанд үхнэ үү хамаа ####га. Нарсанд бол дахиад татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх болно. Бас л хайран мөнгө

  16. Ундармаа түм бум наслах болтугай! Ард түмний 234-н ТЭРБУМ!!! төгрөгийг нөхөртэйгөө нийлж идээд үхэшгүй мөнхийн хутагыг олоод үр хүүхэд ач зээгийнхээ өнгөрөхийг өөсдийн цэхэрээрээ хараад үхий гэвч үхэж өгдөггүй сүгнүүд болоод хэвтэж байгээ!!

  17. Монголд улс төрийн хулгай хийхэд хууль үйлчилдэггүй юм байна улс төрд ямар нэгэн аргаар орчихвол тэнд мөнгө хулгай хийх таатай орчин байдаг юм байна гэдэг бодол з####уу хойч үед бодогдох юм

  18. Mongoliin ard tumnii mongiig idchiheed, yu ch boloogui yum shig yavaad bh yum. Yamarch ichih bulchirhaigui. Ingehed tanii huuhduud, ach nar chini ene ih uiliin uriig chini yaj uurch, barna daa. Tiim bolohoor toroos idsen mongoo, hamt ideltscen humuusteigee niileed toloo

  19. МАН-ын хийсэн ажил. Ганцаараа энэ эмгэн ийм ажил хийж барах уу. Энэ МАНАН улс үндэстнийхээ эсрэг хамгийн хортой, дайсагнасан юм хийсээр. Монголчууд хоттой хонь шиг н####айсаар

  20. Erguu avgai chi 380 terbum tugruguu butsaaj ug ter mungu chinii hamgaalahin mungu bish erguu gait avgai munguu uguud uhej dald or munguu ug yalaa javshval javshinl biz umhii umguulugch ### chi bas uhee

  21. Yu yriad bgnbee jiriin irgen bsn bol tgh bsnu tgul hogshin nastai humuus buruu hereg hged l ywd bhin bnlda te ydj ter hohirol uchruulsan mongiin awaachee hutsaad bgn ar ger buliihn mongonoos huraagaach !!! naadhg chn oor yaj shiitgehiin

  22. Улсын 240 тэрбум төгрөгийг авчаад өгөхгүй байх нь шудрага ёс мөн үү? Бишрэлт компаны тэр дээр барьж дууссан дуусаагүй маш олон барилга болоод газар байгаа. Барилга барьсан компани хүмүүсийн ц####ин хөлсийг одоо хүртэл гүйцэд өгөөгүй байгаа. Хамгийн түрүүнд тэр олон барилгаас заримын хураан авч улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Уул нь энэ авгайг өрөө төл гээд шорон суулгав#### ч амархан төлнө , бусад луйварчидад сургамжтай байх даа.

  23. Арай арай тэр давж за####дах шатны шүүгчийг хара#### идэг авлигад идэгдсэн шүүгчид сөнөтүгэй

  24. 2 muu buus munguu uguud ####aarai ta narin yal ### hamaa baihgui irgediin mungu butsaaj ug, muu 2 ats hui aldaad yu yariad yavaad bna, mungu ugchih uud shaagaad yavna bnuu hamaa baihgui shuu #####nuudee

  25. Энэ иэигэврийн авгайгийн учруулсан хохирлыг з####уучууд нт цаоингаараа иөлөхөөх болчихоод байхад пу солироод байгаа өмгөөлөгч ьэ? Өөрөө ч гэсэн хамт өрийг нь төлөлцөж байгаа нийгмийн даатг#### төлөгч байлгүй

  26. Амилсан шулам л ийм ичгүүргүйгээр идэж уудаг байх. Ийм юмыг өмгөөлж байдаг яасан ичгүүргүй өмгөөлөгч, торгох төдийгөөр явуулчихдаг тэнэг шүүгч нар вэ. Наад б####иар шулам чинь тэтгэвэрийн бүтэн үеийн бараг өөрсдийн чинь тэтгэвэртээ гараад идэх мөнгийг чинь идчихсн цацаад үрчихсэн хүн шдээ. Үйлийн үрийг нь үр хүүхэд нь эдлээсэй. Ийм новшнуудад сургамж өгч байж дараа дараагийн новшнууд нь арай айж ичих юмтай болно. Бүх хөрөнгө, хамаар#### бүхий бүх хүнийх нь хөрөнгийг хурааж тэтнэвэрийн санг хохиролгүй болго. Үгүй бол ийм олон хүний хара#### идсэн хүн яавч сайн сайхан явахгүй дээ

  27. ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ МЭДРЭЛ МУУТАИ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ ??? ИИМ ЦЭМБЭГЭР ИДЭЭЧИН УУГААЧИН АВГАИ ӨВЧТЭИ БОЛ БУСАД НЬ БҮГД ТАХИР ДУТУУ ГЭСЭН ҮГҮҮ ??? АРД ТҮМНИИГ УЛАИН ЦАИМ ДОРОМЖИЛЧИХ ЮМДАА … НӨГӨӨДҮҮЛ НЬ Ч ДОРОМЖЛУУЛААД СУРЧИХСАН …..

  28. Өвчтэй биш ээ. Тийм хөгшин ч биш. Шун#### нь ихдээд нам дагаад тогтож өгөхгүй байсан юм. Ингэх гээд байж л дээ.. ккк. НДС-ийн мөнгө дансандаа байгаа л биз дээ. .Тэрийг буцаагаад авчтхад яагаад байгаан? Хэрэв НДС-ийн хөрөнгөнд гар дүрж аваад идчихсэн бол энэ чинь ард түмний эсрэг гэмт хэрэг! Капит#### банк нь дампуурчих гээд МАН-ыг дагаж их шогшсон доо.. Хэдэн ч сонгууль дамнуулав.. Банкныхаа ####дагдлыг хаах гээд байсийм уу? Хэрэв тийм бол санаатай үйлдсэн, бүлэглэсэн, үгсэн хуйв####дсан гэмт хэрэг.

  29. Монголд засагл####ын 24жилийг МАН түүний уүнх баригчид барьж байсан боловч төр засагл####ын хямр#### түүнээс улба####ан нийгэм ЭЗ ийн маш их гаж болон гаж үйлдэл, гажууд#### гээд хэзээ зүгээр болох нь мэдэгдэхгүй асар их муу үр дагавар авчирсан.. Одоо гэхэд л ЕРЧ ийн сонгууль гээд Хүүк өрсөлдөгч Баттулгыгаа сонгуульд өрсөлдөх хааж нийгэмд шударга бус зүйл буюу завхр####ыг үргэлжлүүлж байна.

  30. Хэн гэдэг сайхан сэтгэлтэй , энэрэнгүй шүүгч Ундармааг шүүсэн юм .Тэр шүүгчээр Анандбазарыг шүүлгэх юмсан.

  31. undur nastaigaa medej bgan bol hulgai hiij ard irgedee tuilduulahgui nas nambandaa bjimaar yum Hugshin hun hunee bdaggui yum Undarmaa avgai bl hun bish. Heden terbumaar n idchiheed 40saya tuluul 2jil suuchihval hdn ueeree shn amidrah nee Jiriin irgen 20saya tugrug idsen bl yaaj bga bl 200saya bolgoj toluuleed 15,20jileer horih yal ugnu bzdee hulgaichuudaa Eniig garchigiig n haraal unshihaas ogiudas hurch bn unshihchgui. Hariutslagaa hulee ???? Hun chanartai bai ???? Hun bai ????

  32. Авсан мөнгөө төлж хохиролгүй болгоод үүрэх хариуцлагынхаа ард гарах хэрэгтэй! Ард түмний мөнгө өгөөд сэтгэл зүрхтэйгээ харуулаасай

  33. Ундармаа хэдэн настай юм. Тэтгэвэрийн чавганц ял сонсож болохгүй гэж хаанаас ямар юмаа яриад бгаа юм. Энэ их хур####д байсан луйварчид луйвар хийхдээ эрүүл . ял авах болохоор зохиомол өвчин тусчих юмаа. Өвчний түүх нь бас л хулих мөнгөөо зодоод авчихна шүү л####рууд

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button