Нийгмийн

Монголын эмэгтэй бөхчүүд Азийн АШТ-д багаараа анх удаа тэргүүлж, алтан цом хүртлээ

Казахстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монгол Улс 10 эмэгтэй тамирчнаа сойсноос хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүллээ. Эмэгтэй баг 173 оноогоор тэргүүлснээр Азийн АШТ-д багийн дүнгээр анх удаа тэргүүлж, алтан цом хүртлээ.

"Rank Team 50kg MGL 53kg 55kg MGL 9 57kg 59kg 9 IND 62kg 25 20 65kg 68 68kg 20 15 20 25 72kg KAZ 76kg Total 25 20 KAZ 25 25 15 15 10 9 15 20 173 15 KOR 10 9 9 25 12 UZB 12 05 15 12 10 168 12 10 20 10 20 10 KGZ 10 06 25 20 15 KGZ 156 8 15 12 12 TPE 07 15 12 9 10 120 12 12 15 20 25 9 115 20 95 44" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Багийн дүнгээр Энэтхэгийн бөхчүүд (4 алт, нэг мөнгө, хоёр хүрэл) удаалж, Казахстаны тамирчид (хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл) гуравдугаар байрт шалгарлаа.

Медаль хүртсэн монгол тамирчид:

Түрүүлсэн:

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн

-65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг

Мөнгөн медаль хүртсэн:

-57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор

-62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа

2 хүн, дотор болон "NITED WORLD RESTLING ÎN NSHIPS MWF UNITED W WREST KYRGYZ WR OR" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

-68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа

Хүрэл медаль:

-72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)

53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)

55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)

57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)

59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)

62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)

65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)

68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)

72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3.Энхбаярын Цэвэгмэд (Монгол)

76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)

Азийн АШТ маргаашнаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 16, 2021 23:19

Uls oron xund baigaa ch ulsynxaa dalbaag delxiid manduulj baigaa emegtei boxchuud mundag bna. Amjilt.

Unshigch
Unshigch
4 сар 17, 2021 08:59

BAYAR HURGEYE. YAMAR MUNDAG TAMIRCHID VE. BAHARHAJ BAINA SHU.

Зочин
Зочин
4 сар 17, 2021 11:17

Уг нь 4 �##�ттай энэтхэг л туруулмээр юм, чанар тооцдоггуй дун байдаг юм байжээ, гайхуулаад байх юм �##�га лоосуутай л туруу байна даа

Зочин
Зочин
4 сар 19, 2021 00:07

4 �##�т авсан нь түрүүлнэ

Холбоотой мэдээ

Back to top button