ДЭЛХИЙ

ME TOO: Бэлгийн хүчирхийллийн эсрэг аяныг анх эхлүүлсэн Тарана Бурк

Монголд бэлгийн хүчирхийлэл, дарамтын эсрэг “Me Too” аян эхэлж сошиал платформ дээр олон хүний дэмжлэгийг аваад байгаа билээ. Тэгвэл тус аяныг Америк нийгмийн идэвхтэн Тарана Бурк анх 2006 онд эхлүүлсэн бөгөөд тэрбээр “Me Too” хөдөлгөөнөөр дамжуулж бэлгийн хүчирхийлэл, дарамтын хохирогч эмэгтэйчүүдэд хүчтэй, зоригтой байхад нь туслах гэж үүсгэсэн байна. Тэрбээр бэлгийн хүчирхийлэл болон дарамтын хохирогчдод туслалцаа үзүүлдэг “Just Be” нэртэй ашгийн бус байгууллагыг 2006 онд байгуулсан аж. Бурк өөрийн үүсгэсэн байгууллагынхаа аяныг “Me Too” хэмээн нэрлэсэн байна.

“Me Too” хөдөлгөөн үүсгэн байгуулагдаад есөн жилийн дараа буюу 2015 онд Харви Вайнштейн Итали гаралтай модель Амбра Гутиеррест зүй бусаар хүрсэн хэргээр шалгагдсан байна. Гутиеррес Нью-Йорк хотын цагдаагийн газартай хамтран ажиллаж Вайнштен түүний биед зүй бусаар хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч буй дуу бичлэгийг олсон боловч хэргийн шүүгч Вайнштенийг баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр яллаагүй байна.

Амбра Гутиеррест

Харин 2016 онд Украин сэтгүүлч Анастасия Мелниченко сошиал медиа дээр нийтлэл оруулснаар “Me Too” хөдөлгөөнтэй ижил зүйл өрнөжээ. Түүнийг нийтлэл оруулсны дараа олон мянган Орос болон Украин эмэгтэйчүүд, зарим эрэгтэйчүүд бэлгийн дарамтаар хохирч байсан түүхээ бичиж эхэлсэн байна. Анастасия Мелниченкогийн бичсэн  нийтлэл гэр бүл, гудамжны орчинд болдог бэлгийн дарамтын тухай байсан бөгөөд харин ажлын байрны дарамтыг дурдаагүй аж.

Тарана Буркийн эхлүүлсэн хөдөлгөөн анх үүссэнээс арав гаруй жилийн дараа буюу 2017 оны аравдугаар сард Холливудын найруулагч Харви Вайнштенийг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн олон тооны одод буруутгаснаас “Me Too” хөдөлгөөн нийтийн анхаарлыг татсан юм. Тухайлбал Америк жүжигчин Алисса Милано Твиттер хуудсандаа “Хэрвээ та бэлгийн хүчирхийлэл эсвэл дарамтад орж байсан бол энэхүү жиргээнд “me too” гэж хариу бичнэ үү” хэмээн нийтлэл оруулсан нь тус хөдөлгөөнийг олны анхааралд авчиржээ.

24 цагийн дотор Me Too гэсэн хэштагтэй 500 мянга гаруй жиргээ орсон бол Фэйсбүүк дээр 4.7 сая хүн тус хэштагийг ашигласан байна. Үүний дараа Гвинет Пэлтроу, Эшли Жадд, Ума, Турман, Женнивер Лоуренс гэх мэт олны танил хүмүүс тус хөдөлгөөнд нэгдэж оржээ.

Харви Вайнштейн

Харви Вайнштейнийг шүүх хурал Нью-Йорк хотод өнгөрсөн жилийн гуравдугаар сард болж түүнд 23 жилийн хорих ял оноосон. Уг явдлын дараа Таранака Бурк “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Харви Вайнштейн бол чухал ач холбогдолтой жишээ. Олны танил, баян, цагаан арьстай хөгшин эрэгтэй гэмт хэргээр яллагдахыг харах нь ерөнхийдөө үргэлж гайхалтай байдаг” гэсэн аж. Тэрбээр нэмж хэлэхдээ “Бидний анхаарлын төвд эмэгтэй, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд, трансжендер хүмүүс байх ёстой. Харин баян, олны танил цагаан арьстай хүмүүс биш бэлгийн хүчирхийлэлтэй өдөр болгон нүүр тулгардаг хүмүүст анхаарах хэрэгтэй” хэмээжээ.

Бурк анх “Me Too” аяныг эхлүүлсэн ч 2017 онд Алисса Милано Твиттер хуудсандаа нийтлэл оруулсан нь тус хөдөлгөөнд олны анхаарлыг чиглүүлэхэд тусласан гэдгийг дурдсан байна. Бурке 2017 онд “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр тодорсон бөгөөд 2018 онд “Хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: BBC, metoomvmt.org

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2021-04-17 12:32

Наад бэлгийн хүчирхийллийн эсрэг "Me Too" аянд чинь Анадбазар гэгч хүчирхийлэгч өөрөө нэгддэг гэнээ. Монголд бол ямарч юм утгаа �##�дах юм байна л даа.

Haha
Haha
2021-04-17 14:53

Manyak tsaraitai p###aa bn daa uuruu jinhene belgiin muljlug shaadag bh haha

Зочин
Зочин
2021-04-17 15:03

Хар эмэгтэйг хэн ч тоож хүчирхийлэхгүй. Голдуу Ази болон цагаан охидууд л их хүчирхийлэгддэг

Зочин
Зочин
2021-04-17 21:04

ЗАВААН ЦАРАЙТАЙ ХҮҮХЭН ЭРЧҮҮД ТООХГҮЙ БОЛОХООР ӨСӨРХӨЖ ДЭЭ.ЭНИЙГ ХЭН ТООХ ЮМ.ГОРИЛЛ

Зочин
Зочин
2021-04-18 10:41

Б�##�иар царайтай хүүхэн юмаа эрчүүдийг үзэн ядхаас яахав там ч тоохгүй

Зочин
Зочин
2021-04-18 13:00

хар арьстнууд өөрсдөө жинхэнэ хүчирхийлэгч арьс өнгөний үзэлтэй гарууд бдаг ш дээ, black lives matter гэх хөдөлгөөн ч арьс өнгөний үзэл ш дээ бүгд л амьдрах эрхтэй, харыг ялгаад бх шаардлагагүй

Холбоотой мэдээ

Back to top button