Эмч нар Навальныйг хэдэн өдрийн дотор нас барж магадгүй хэмээжээ

Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эмч нар түүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй бол хэдэн өдрийн дотор нас барж магадгүй хэмээн анхааруулжээ. Түүнээс сүүлд авсан цусны шинжилгээний хариунаас харахад Навальныйд бөөрний дутагдалд орох эсвэл зүрх зогсох аюул тулгарсан байгаа аж.
Навальный өөрт нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг шаардан өлсгөлөн зарлаад 19 хонож байгаа. Түүний хувийн эмч Анастасии Васильевой тэргүүтэй дөрвөн эмч шоронгийн албан тушаалтнууд руу яаралтай Навальныйн эрүүл мэндийг шалгаж үзэхийг зөвшөөрөх хүсэлт бичиж явуулсан байна.
Доктор Васильевой өөрийн Твиттер хаягтаа тус хүсэлт бичгээ нийтэлжээ.Захиа дээр цусан дахь калийн төвшин 6.0 ммоль/литр-ээс дээш байх тохиолдолд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байдаг, Навальныйн цусны шинжилгээний хариу калийн хэмжээ 7.1 ммоль/литр гарсан хэмээн бичсэн байна.
Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “Алексей үхэж байна” хэмээн Фэйсбүүк дээр бичиж түүний биеийн нөхцөл байдлыг хүнд байгаа хэмээжээ. Сөрөг хүчний удирдагч түүнийг дэмжигчид 500,000 хүнээс бүрдсэн жагсаал хийхийг төлөвлөж байгаа бөгөөд бямба гарагийн байдлаар 440,000 хүн тус жагсаалд оролцохоор онлайнаар бүртгүүлсэн байна. Навальныйг дэмжигчид ирэх лхагва гарагт (2021.04.21) жагсаал хийхийг төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC, Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ПУТИНЫ ОРОС ТҮҮНИЙГ АЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН