ТОДРУУЛГА: Энэ сарын 15-наас өдөрт 32 автомашин Оюу толгойн зэсийн баяжмал тээвэрлэж эхэлжээ

Өнгөрөгч гуравдугаар сарын дунд үеэс эхлэн БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдох болсон. Дотоодод коронавируст халдварын тохиолдол ихээр бүртгэгдэх болсонтой холбогдуулж, урд хөршийн зүгээс манай талаас нэвтрэх ачаа тээврийн машинуудад хязгаарлалт тавиад байгаа юм.
Албаны хүмүүсийн хувьд экспортод гарах ачаа, тээврийн машины тоог нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газраас тодрууллаа.
Замын-Үүд боомтын хувьд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өдөрт 100 ачаа, тээврийн автомашин хөдөлгөөнд оролцох болж, нэмэгджээ. Мөн эл өдрөөс эхлэн Гашуунсухайт боомтоор Оюу толгойн зэсийн баяжмалыг зөөвөрлөх 32 автомашин тогтмол явж байгаа юм байна.
Мөн өдөр бүр нүүрс тээврийн 60 автомашиныг урд хөрш рүү гаргах тохиролцоог БНХАУ-ын талтай хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлээд байна гэж ГХЯ-ны хэвлэлийн ажилтан тодрууллаа.
Харин Гаалийн ерөнхий газарт төвлөрсөн энэ оны нэгдүгээр улирлын мэдээллээр: 10.8 мянган ачааны автомашин улсын хилээр орж, 8.2 мянган ачааны автомашин улсын хилээр гарч өнгөрсөн оны мөн үеэс улсын хилээр нэвтэрсэн нийт ачааны автомашин 2.1 мянга буюу 10.53 хувиар өссөн юм. Мөн тээврийн төрлөөр авч үзэхэд ачааны авто машинаар улсын хилээр:
- Импортын нийт ачааны жин өмнөх онд 222 мянгантонн байсан бол 2021 оны тайлант хугацаанд 276.5 мянган тонн болж 24.54 хувиар өссөн
- Экспортын нийт ачааны жин өмнөх онд 96.4 мянган тонн байсан бол 2021 оны тайлант хугацаанд 46.6 мянган тонн болж 51.6 хувиар буурчээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь манай баялагийг яагаад хааж нууж тээвэрлээд байдгийн учрыг нь олох хэрэгтээн биш үү.Дан алт зөөж байвал яахав МАН ын дарга нартай хуйвалдчихсан.. Тэгэхгүй бол үхэр Монголчууд гээд доромжлоод сууж байгаа.