УЛС ТӨР

Т.Доржханд: АН-д Х.Баттулгаас өөр хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж

НЭМЭЛТ: 12:25

Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.

АН-ын бүлэг тус асуудлаар завсарлага авах санал гаргав. Ингээд өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага өглөө.


НЭМЭЛТ: 12:00

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр Монголын парламентад олон намын тогтолцоо нэвтэрснээс хойш 30 жил өнгөрч байна. Төрт ёсны сүүлийн 30 жилд байгаагүй ийм улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг шийдвэрлэх гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил гаруй болж байна. Монгол улсын Үндсэн хууль бол монголын ард түмний Үндэсний зөвшлийн тунхаг юм. Үүний үр дагаврыг анх удаа хэлэлцэж. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүндлэн биширч, хуулиа дээдэлж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц өнөөдөр ямар байдалд хүргэснийг та бид харж байна. Цэц хууль тогтоогчоос гаргасан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага боллоо. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын гишүүдийн нэрсийг хэлье. Д.Одбаяр даргалагчаар ажилласан Д.Солонго, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Г.Туулхүү гэсэн ийм бүрэлдэхүүнтэй хуралдсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд удс төрийн золиос болж УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж дүгнэлт гаргаж, Үндсэн хуулийн хямрал уруу түлхсэн.Үндсэн хуулийн 66-2,1-т тодорхой заасан. Үндсэн хуулийн цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна гэж тодорхой заасан. Үүнд хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн болон бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол улсын гэрээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх. Харамсалтай нь УИХ-аар гараагүй шийдвэрт дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна.Үндсэн хуулийг зөрчиж сонгууль хийх зүйл гаргаж байна. Энэ нь яваандаа хууль бус сонгууль болох ийм асуудал уруу түлхэж байна. Өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнийг хууль бусаар булаан авахаар дүгнэлт гаргаж байгаа Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Бид Үндсэн хуулиа л дагах ёстой. Үндсэн хуульд Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих түүний заалт зөрчсөн тухай дүгнэлт гаргах, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан байдаг. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуурыг маш тодорхой заасан.  Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж хуульчилсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг орхигдуулж өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших эрх нь нээлттэй мэтээр орхисон нь буруу.  Сүүлийн үед Цэцийн шийдвэрийг улстөржүүлэх боллоо. Хариуцлагагүй мэдэгдлүүд хүртэл хийлээ. АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж АНУ-ын лобби бүлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Хуулиа сахиж байж бид Монголын ардчиллыг авч явна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Болж буй үйл явц бидэнд сургамж өгч байна. Үндсэн хууль тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал бүр хууль, бид дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн сонгуультай холбоотой заалтыг тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг бидэнд харуулж байгаа учраас Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв. Сонгуулийг хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэдэг нь зөв. УИХ-аар Үндсэн хуульд сонгуультай холботой тусгасан заалтыг Сонгуулийн хуулиараа өөрчлөх гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн үед гаргах байсан шийдвэрийг одоо гаргахаас өөр гарцгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрчлөх гэж бүтэлгүйтээд өмнө нөхцөл байдал сэргэлээ. Хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтанд шалгуурууд заавал тавигдах ёстой.Хувь, төр гэлтгүй бүх албан тушаалд шаардлага, шалгуур тавигдаж, түүнийг хангасан хүн тухайн албан тушаалд очно.Энэ нь хүний эрхийг зөрчихгүй, харин ч нийцнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-ХҮН намын залуучуудыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.Тийм зүйл байхгүй. Бид та нар шиг наймаалцаж үнэт зүйлээ худалдахгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан тэр үед бид энэ асуудлыг бид хөндөж байсан шүү. Оны өмнө Ерөнхиийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа зориуд орхигдуулсан нь парламентын алдаа, МАН-ын алдаа.  Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж хуульчилсан атал сүүлийн өгүүлбэрийг нь орхигдуулчихсан. Яагаад та нар өмнө нь Ерөнхийлөгч байсан таван хүний асуудлыг урдаа тавиад байгаа юм бэ. Энэ асуудлыг чинь ХҮН гаргаж ирсэн шүү. Өнөөдөр улсын эрх ашгаас намын эрх ашиг чухал юм уу. Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж.

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн.

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АСУУДАЛ
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дориухан гэж ямар аймаар хүн бэ
Дориухан гэж ямар аймаар хүн бэ
2021-04-22 14:45

Ингэж болохгүй ээ.

Зочин
Зочин
2021-04-22 15:06

МАН ын үйлчлэгч Дарханд АНын Оюунгэрлийг дэвшүүлье гээд давхиж явсан уу айн

хүн ёсны зөвлөх
хүн ёсны зөвлөх
2021-04-22 17:10

доржханд гэж шавхруундаа цаддаггүй гонгиносон х�##�тар гөлөг чи юм юм руу хирээ мэдэж гиншиж бай чамаар дутаа юу чононд бариулах чинэ дутаа юу зулбасага аа

Зочин
Зочин
2021-04-23 03:00

Ярьсандаа байна шүү Батотгоны хүүхэдээ.... Олон юм хуцаж байж наад суудлаасаа унав х�##�тар минь

Холбоотой мэдээ

Back to top button