УЛС ТӨР

“DCI Group” пи-ар фирм Х.Баттулгын чиглэлээр ажиллаж буйгаа АНУ-ын Шударга ёсны яаманд илэрхийлжээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн “Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна” гэж ярьсан. Энэ талаар “Foreign lobby” сайт анхлан мэдээлээд буй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд “50 мянга бүү хэл 5 мянган ам.долларын ч гэрээ байгуулаагүй. Манайх тийм мөнгөтэй нам биш” гэсэн хариу өгсөн.

“Foreign Lobby” сайт өнөөдөр уг үйл явдлын товч мэдээллийг эх нийтлэлдээ нэмж өгчээ. Тэд Ардчилсан нам “DCI Group”-тэй гэрээ байгуулсан гэдэг байр сууриа дахин давтсан байх бөгөөд Ц.Туваан, Ц.Мөнх-Оргил гишүүдийн хооронд болсон яриаг дурдсан байна.

“DCI Group” нь Вашингтон хотод төвтэй, АНУ-ын нөлөө бүхий лобби чиглэлээр ажилладаг пи-ар компани юм. Тэд ихэвчлэн тодорхой зорилгоор олон нийтэд медиа хэрэгслээр дамжуулан нөлөөлөл /лобби/ үзүүлэх төлөвлөгөө гаргаж үйлчилдэг. Ингэхдээ мэргэжлийн өмгөөлөгч, судлаачид, эрдэмтдийн баг ажиллуулдаг бөгөөд сошиал медиа, хэвлэл мэдээллийн байгууллагууд, инфлүинсер хүмүүстэй хамтардаг талаараа албан сайтдаа бичжээ.

Тус компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсныг баталж буй гэх гарын үсэг бүхий гэрээ олон нийтэд ил болоод буй. Гэрээний зүйл заалтууд дотор хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд 100 мянган ам.доллар төлөх агуулга ч багтсан байгаа юм.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тус фирмээс АНУ-ын Шударга ёсны яам /Department of Justice/-д хэвлэлийн мэдээ гаргаж илгээсэн байгаа юм. Тус мэдээг “DCI Group”-ийн дэд захирал Кэвин Айрес бичиж, “Монгол Улсын Ардчилсан намын өмнөөс...” гэсэн тодотгол зүүж өгчээ. АНУ дахь лобби фирмүүд бүх гэрээгээ төрд тайлагнаж, ил болгодог хуультай.

Үүндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүлийн үес олон нийтэд хийж буй мэдэгдлүүдийн агуулгыг тайлбарласан байна. Тухайлбал МАН-ын дарга У.Хүрэлсүх цэрэгжсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж буй, одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд парламент нь өөрчлөлт оруулах замаар түүний нэр дэвших эрхийг хаах гэж буй тухай дурджээ. Түүнчлэн Л.Болд, Г.Уянга нарын хэлсэн үгнээс эшилж хавсарсан байна.

АНУ-ын Шударга ёсны яам хүлээн авсан тэмдэглэгээтэй тус албан бичгээс харахад “DCI Group” фирм Ардчилсан намтай хамтарч ажиллаж байгаа нь тодорхой болж байна. Ингэхдээ Х.Баттулгыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж буй халуун цэг дээр анхаарч ажиллаж буй нь ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл Ц.Тувааны гэгдэж буй Ардчилсан нам сонгуулийн өмнө гаднын лобби фирмтэй хамтарч, Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр нөлөөг хүчитгэх чиглэлд ажиллаж байна.

Тус фирм Ардчилсан намтай дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12 хүртэл гэрээ байгуулсан гэгдэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ээ булай жэко газар доогуур ороо

Зочин
Зочин

shudarga yosny yaam baihdaa yaahav dee

зочин
зочин

Боож үхэх гэж гүйгээд байх нь аргагүй юм байна. Ийм юм хийсэн хүн чинь. Ийм амьтан хууль яриад яахав дээ.

Иргэн
Иргэн

Энэ Баттулга гэдэг хүн чинь яасан ичих булчирхайгүй юм бэ. Энэ сэнтийгээс сална гэхээс ёстой галзуурах л дутаад байх шиг. Өмнөх хүмүүс нь сайн ч муу ч хэлэгдэж байсан чимээгүй эзний ээлжтэй албаа өгөөд л явцгааж байсан. Энэ гар бол ёстой үгүй юмаа. Чамайг дахиад нэр дэвшсэн ч дэмжих хүн олдох болов уу? Сэрүүн зүүднээсээ сэрж үз. Туваан гэж бас нэг худалч нөхөр гарчээ. Уг нь их төлөв, түвшин хүн харагдаад байдаг, бас л хулхи арьс бололтой.

Уншигч
Уншигч

Хурдан зайлаа, монгол маань хэцүүдлээ

zochin
zochin

Зөв. Гадны чаддаг хүмүүсээр хийлгэсэн нь дээр

Зочин
Зочин

Ардчилсан оронд сонгууль хийхэд иймэрхүү зөвлөгөө өгдөг авдаг зүйл байдаг байлгүй дээ. Ардчиллын өлгий орны хуулийн фирм ямар ч байлаа гэсэн ялагдахаараа хүн буудаж болохгүй шүү гэж наад зах нь зөвлөх байлгүй дээ. Манайхан 2008 онд МАН сонгууль луйвардаад үймээн гарахад яах учраа олохгүй бөөн юм болоо биз дээ. Тэр үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнхоргил гэх коммунист залуу ямар ч байсан 7 хүний амь үрсэн. Хариуцлага хүлээх нь байтугай удаа дараа УИХ -д сонгогдоод ард түмнээрээ даажигнаад МАНАНТААД л сууж байна. МАН тарах цаг хэдийнэ болсон.

Зочин
Зочин

Энэ хүнийг одоо яана даа дэмжиж явсан юм. Гэтэл есөн шид нь бүрдсэн хүн байжээ. Энэ албаа өгөөд байх газар нь тодорхой болж дээ

зочин
зочин

Америкийн дэмжлэггүй явж чадах юм уу. Хоёр хөршөө муулна. Өөрсдөө эрх мэдлийн төлөө л тэмц. Бидгий гадаад харилцаатай юм ярь. Нэг иргэнээ өмөөрч дайн гарч байсан түүх бий шүү.

Зочин
Зочин

Ямар муухай хүн бэ. Улсын тусгаар тогнол, аюулгүй байдалд шууд заналхийж байна. Яаж энэ муухай хүнээс салах вэ

Зочин
Зочин

Хахаха ман намын бохир заваан технологид итгэхгүй эээ өөрсдөө хятадын бодлогын гар хөл хийхээ болиорой

ИРГЭН
ИРГЭН

ДЭМЖИЖ БАЙСАН ЧИНЬ АРД ТҮМЭН ЭХ ОРОНГ МИНЬ САМАРЧ ѲѲРТѲѲ АШИГЛА.Х АРГА БАЙСНЫГ ОЙЛГОЛОО.ЭНЭ НѲХРИЙГ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ШИЙДЭЭЧ АН-ХААН ТА НАР ЭНЭ ХҮНТЭЙ ХУЙВАЛДАЖ БИДНИЙГЭЭ СѲХРҮҮЛЭХ ГЭЭГҮЙ БОЛ ҮГЭЭ ХЭЛЭЭ ШУДАРГА БАЙЛДАА

Зочин тэтгэвэр
Зочин тэтгэвэр

Энэ одоо юу болоод байна вэ. Худал байлгүй дээ.

Зочин
Зочин

ЭРХ ЧӨЛӨӨ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ, КОММУНИСТ ДЭГЛЭМ СЭРГЭХИЙН ЭСРЭГ ЯАГААД ДЭЛХИЙН ШУДАРГА ХҮЧИН ОЛОН УЛСЫН ДЭМЖЛЭГ АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ?

Зочин
Зочин

зөв юм зөвлөх бизээ. МАН ба МАХН шиг хүн буудаж алж болохгүй, 60 тэрбумын схемээр хууль бусаар төрийн эрх авч болохгүй, 37 оны хоморголон хядалтыг хийж боохгүй гэжх мэтээр эрхбиш хүний эрх хамгаалах чиглэлээр зөвлөх биздээ. буу сандар, яагаад зөвлөлгөө авч болохгй гэж аан

Зочин
Зочин

Department of Justice - Хууль зүйн яам

Зочин
Зочин

Google translation adhihladag bh aa, smoked chicken breast gedeg shig yum bichij

DD
DD

MANAN MANDTU GAI

Хүрлээ
Хүрлээ

Энэ удаад бол энэ Баттулгыг сонгохгүй.амлалтаа биелүүлэхгүйн дээр ахиад хамсаатан хулгайчуудаа хаацайлан, одоо бүр төрийн эрхэнд чичрэн шунаж, хамгаалуулах гэж улайрч байна. Ахиад 6 жил сонгогдвол бүх баримтыг бүдгэрүүлэх байлгүй

Бэхээ
Бэхээ

Монгол ялна уриа гараад 4 жилийн ой боллоо. Монгол ялцан уу? энэ хүн МАН-г тараана барина гээд ихл сүрхий мэдэгдэл хийлээ. Үнэхээр тараах байсан юм бол ерөнхийлөгч болонгуутаа тараах нь яасан юм бэ? Өөрийг нь дахиж дэвшүүлэхгүй гэнгүүт сая уулнаас буусан хүн шиг тараана барина гээд. Иймхэн энгийн зүйлсийг үхэх гээд дэмжээд байдаг мояачууд нь ойлгохгүй байна гэжүү???

Зочин
Зочин

Монгол ялна уриа гараад 4 жилийн ой боллоо. Монгол ялцан уу? энэ хүн МАН-г тараана барина гээд ихл сүрхий мэдэгдэл хийлээ. Үнэхээр тараах байсан юм бол ерөнхийлөгч болонгуутаа тараах нь яасан юм бэ? Өөрийг нь дахиж дэвшүүлэхгүй гэнгүүт сая уулнаас буусан хүн шиг тараана барина гээд. Иймхэн энгийн зүйлсийг үхэх гээд дэмжээд байдаг мояачууд нь ойлгохгүй байна гэжүү???

Холбоотой мэдээ

Back to top button