Нийгмийн

Асрамжийн газарт 11 настай хүүг хүчирхийлж байсан 16-тай этгээдэд есөн жилийн ял оноожээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хамгааллын төвд амьдардаг 11 настай хүү удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай мэдээлэл гарч байв.

Хүүхэд залуусыг сургаж, хүмүүжүүлдэг төв гэсэн сайхан нэртэй уг газар яахаараа эрэгтэй хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлэх хэмжээнд хүртэл байлгаж байсныг олон нийтийн зүгээс шүүмжилж,  санаанд багтамгүй уг үйлдэлд итгэж яваж байв. Гэвч энэ хэрэг явдал үнэн байсан.

-11-ХЭН НАСТАЙ ХҮҮГ 16 НАСТАЙ ХҮҮ ТАВАН УДАА ХҮЧИРХИЙЛСЭН БАЙЖЭЭ-

11-хэн настай хүүг удаа дараа хүчирхийлж байсан этгээд нь түүнтэй нэг өрөөнд амьдардаг байсан 16 настай хүү байсан бөгөөд тухайн үед цагдан хорьж, шалгаж эхэлсэн байдаг. Харин хохирогч 11 настай хүү сэтгэл заслын эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Хүүгийн хэлснээр тэрбээр таван удаа хүчирхийлүүлжээ.  

Эл хэрэг хэлхэн ил болсон бэ. Тухайн үед тус төвийн багш хохирогч хүүгийн анус улайсан байсныг харсан бөгөөд юу болсныг асуухад сандарсан байдал үзүүлж, “тоглож байгаад гэмтээсэн” гэж хэлсэн байна. Гэхдээ илт худлаа яриад байгаа нь мэдрэгдсэн учраас сайтар ярилцсаны үр дүнд үнэнийг хэлүүлжээ.

-ГЭРТЭЭ ХАРИХ ГЭЖ ТИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Эл хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт  эцэг эхийн хараа хяналтаас гарсан, хагас болон бүтэн өнчин, ар гэр нь хүнд нөхцөлд амьдардаг гэх шалтгаантай 74 хүүхэд амьдардаг аж. Гэвч  ердөө есөн багштай учраас хүүхэд бүрт хяналт тавьж чаддаггүйгээс үүдэж ийм хэрэг гарсан гэх яриаг ч гаргаж, өөрсдөөс алдааг холдуулж байв. Эцэстээ 11-хэн настай хүүхэд адил хүйснийхээ хүүд хүчирхийлүүлж, сэтгэлзүйн асар том гэмтэл авсныг хэн ч яриагүй.

Тэгвэл эл хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 08-нд болж өнгөрлөө.

Шүүгдэгч 16 настай Х гэгч нь 2005 он төрсөн бөгөөд бага боловсролтой, ээж болон хойд эцэг, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад Багануур дүүрэгт байсан “Нарт хангай” асрамжийн төвд байж байгаад тухайн асрамжийн төв татан буугдахад Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хуваарилагдан иржээ. “Нарт хангай” асрамжийн төвөөс ирсэн хүүхдүүд ихэнх нь хүнд кэйстэй, багадаа авсан ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлтэй буюу хэрэг төвөгт оролцож байсан, газ үнэрлэж байсан, писи тоглоомонд донтсон гэх мэт эмгэгтэй хүүхдүүд байдаг байжээ. Түүний эцэг, эх нь асрамжийн төвөөс нийлсэн хосууд аж.

Тэрбээр шүүх хурлын үеэр “Гэртээ харих хүсэлт тавихад зөвшөөрдөггүй байсан учраас харих гэж тийм үйлдэл хийсэн. Учир нь намайг ийм үйлдэл хийх юм бол хөөх байх гэж бодсон” гэх утгатай мэдүүлэг өгсөн гэх. Холбогдох байгууллагаас түүний ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан гэр бүлд нь нэгтгэх боломжгүй гэх хариуг тухайн үед өгдөг байжээ.

-ТҮҮНД ЕСӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ-

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-г “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 18 жилийн ял оноосон ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны Х-д  оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 9 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. iim hognuud zasrahgui ee.yun 9 jil.bid ardchilal,hunii erhiin neren door ovortoo chono tejeegeed bn.shorond naadah chin yadrahgui harin tansaglana.nogooduul n case-iig medeed gomo bolgono…super gomo boloh gazar luugaa yvj bn.uhcheesei…11 nastai huug orovdoj bn.mgliin etseg ehchuud m####as door.ur toloo hairladag hamgaaldag bhad ingeed asramj yvuulj huchirhuuleh gj de…hairan huuhed…

  2. ер нь мэдээж засрахгуй нь ойлгомжтой ийм бага насандаа ийм хэрэг үйлдэж байгаа юм чинь ард нь энгийн хүний амьдр####аар тооцоход дор хаяж 45 жил байна шүү дээ ийм ажил нэгэнт л хийж эхэлсэн бол засрах юу л болдоо шууд л шоронгын үйл ажиллагаа хийж байна шүү дээ … ер нь хойшхи ийм насны хүүхдүүдэд ийм хэрэг үйлдвэл ингэдэг юм байна гэдгийг ойлгуулах үүднээс хар ажилын багаж болгох хэрэгтэй тэгээд ер нь устгах нь зүйн хэрэг үүнийгээ тэр өсвөр насны хүүхдийн хууль зүйн сурах бичиг байдаг бол түүх дээр тэмдэглэж хойшхи хүүхдүүдийн сургамж болгохоор хийх хэрэгтэй …

  3. Наадах чинь засрана гэж байхгүй дээ. Ийм хогнууд ирээдүйд маньяк ####уурчин л болох магадл#### 99 хувьтай.

  4. ОДОО УИХ ын гишүүн хүчирхийлэгч Анандбазрын асуудлыг шийдээч. УИХ д МАН ын хүчирхийлэгч байх юм уу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button