Нийгмийн

Залуучуудын фестивальд 500 гаруй хүн оролцлоо

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачилгаар "Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор  ”Залуучуудын фестиваль-2019” зохион байгуулжээ.

Ховд аймгийн нийт хүм амын 50 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг байнй. Иймд орон нутгийн  залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах,  урлаг,  спортоор дамжуулан  тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ”Залуучуудын фестиваль ”-ийг анх удаа зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл 500 гаруй хүн оролцлоо. Фестивалийн нээлт аймгийн төв талбайд болж, аймгийн  ХДТ-ийн  уран бүтээлчид  язгуур урлагийн сонирхолтой тоглолтыг иргэд олон нийтийн хүртээл болгожээ.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч Дархан нэхий, Жинст мөрөн зэрэг таван  компани ноос ноолуур, нэхий урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, хувцас загварын үзүүлбэр сонирхуулсан байна.

Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Швейцарын хөгжлийн агентлаг, аймгийн ЗДТГ, ХХҮГ ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МУ-ын гавьяат малчин Х.Эрдэнэ, гавьяат барилгачин А.Пүрэвдорж, гавьяат тариаланч И.Төлөөгөн нар ”Залуучуудын фестиваль-2019 арга хэмжээг  дэмжиж ажиллажээ.  Залуучуудын фестивалийн үйл ажиллагаа спортын 3-4 төрөлт тэмцээнээр  үргэлжилж байгаа юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button