НИЙГЭМ
Лондонд “Говь” ХК-ийн сурталчилгааны самбар байршжээ

Английн Лондон хотын Фулхэм гудамжинд “Говь” ХК-ийн бүтээгдэхүүний сурталчилгааны самбар байршжээ. Тус хотын иргэд http://gobicashmere.com/uk/ сайтаар орж, бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой аж.
Говь ХК нь 1981 онд Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Монгол ямааны 100% ноолуур, тэмээний ноос болон сарлагийн хөөврийг ашиглан дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг. Үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ таван ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.