ЭДИЙН ЗАСАГ

“Xanadu Mines” нэмэлт хувьцаа гаргаж, “Хармагтай”-н хайгуулын ажилд хөрөнгө татна

“Xanadu Mines” компани 163.8 сая ширхэн нэмэлт хувьцаа гаргаж, үүгээрээ 10 сая орчим австрали доллар төвлөрүүлнэ гэж мэдэгдээд байна. Нэгж хувьцааг арилжих үнэ 0.062 австрали доллар байх аж. Харин төвлөрөх хөрөнгийг “Хармагтай” ордын хоёрдугаар шатны хайгуулын ажлын зардалд зарцуулах юм байна.

Тус компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг бөгөөд Өмнөговь аймаг дахь “Хармагтай” орд, Дорноговь аймаг дахь “Улаан уул” талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг юм. Тэд нэмэлт хувьцаагаа ирэх тавдугаар сараас эхлэн арилжаалж эхэлнэ гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-04-26 14:30

Өө хөөрхий, хармагтай энэ дээрэмчдийн гарч орциймуу

Зочин
Зочин
2021-04-26 16:37

Монголын бас нэг том ордыг манай төрийн мэргэшсэн хулгайч нар гадаадын луйварчдад хэдийнэ сэм өгчихсөн бна.

Холбоотой мэдээ

Back to top button