Сурвалжилга, Нийтлэл

“ЭЗГҮЙРСЭН” ФИЗИКИЙН ТЭНХИМЭЭС: Хоёулхнаа сурахаар төөрчихсөн явах шиг эвгүй

МУИС-ийн онолын физикийн анги дахин элсэлт авахгүй гэх мэдээлэл чих дэлсэж, олон арван ахмад эрдэмтдийн сэтгэлийг сэртхийлгэв. Монголд физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх гэж насаараа зүтгэсэн онолч, инженерүүдийн санаанд багтаагүй нь лав. Нийгмийн ухааны салбарыг сонгон суралцах оюутнууд хэт илүүдэж байна гэж ярих болсон ч нэг мэдэхэд ийм хэмжээний яриа сонсдох юм гэж хэн ч санасангүй.

Мэдээлэл түгсний дараа МУИС-ийн удирдлагуудын зүгээс “Физикийн анги хаагдахгүй ээ. Харин ч 100 хувийн тэтгэлэг өгдөг болгоно” гэсэн хариу тайлбар гаргаж, олон нийтийн уур амьсгалыг жаахан намжаалаа. Нэг үгээр “Худал мэдээлэл” гэсэн улаан шошго дардаг технологийг тэд хэрэглэв.

МУИС ч, Засгийн газар ч хэрэгцээтэй мэргэжлүүдэд оюутан татахын тулд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх “гэх мэт” арга хэмжээ авч буй нь үнэн. Нөгөө талд оюутнуудыг өөрсдийн хандлага, эцэг эхчүүдийн нөлөөлөл, ажлын байран дээрх эрэлт зэрэг нь шууд нийгмийн ухааны салбар луу чирдэг нь бодит байдал. Ер нь би онолын физикийн ангид орно гэвэл толгойг нь илэх ээж, аав хэд ч билээ. Үүний зэрэгцээ оюуны гал голомт болохынхоо хувьд их сургууль жилд нэг оюутныг ч хамаагүй өндөр мэргэжлээр төгсгөж байх нь үүргийн асуудал.

Харин яг одоо онолын физикийн ангид хоёр оюутан хоёулхнаа суралцаж байна. “Хааяа төөрчихсөн ч юм шиг сонин санагддаг. Гэхдээ дээд, доод ангийнхантайгаа нийлээд гайгүй олуул болдог” гэж хоёрдугаар курсийн тэд ярьж байна. Өөрөөр хэлбэл “Би багш нь байна. Физикийн анги хаагдах асуудал яригдсан. Цаасан дээр бүртгэлтэй нь тав, хичээлдээ ирдэг нь хоёр” гэж жиргэсэн багшийн жиргээ худал биш болж таарав.

УРЬДАЧ МЭДЭЭЛЭЛ: ТОО БА 2014 ОНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ

МУИС-ийн захиргаанаас өгсөн тоон мэдээллээр, 2020-2021 оны хичээлийн жилд физикийн багш хөтөлбөрт:

  • Дөрөвдүгээр курст долоо
  • Гуравдугаар курст гурав
  • Хоёрдугаар курст гурав
  • Нэгдүгээр курст гурав, нийт 16. Үүнээс идэвхгүй гурван оюутан бий.

Харин физик /онолын физик/ хөтөлбөрөөр.

  • Дөрөвдүгээр курст тав
  • Гуравдугаар курст 12
  • Хоёрдугаар курст 15
  • Нэгдүгээр курст 18, нийт 50. Үүнээс идэвхгүй 10 оюутан бий аж. Үүнээс анги эзгүйдээгүй юм байна, ер нь физик хэцүү шүү дээ гэж санаа амарч болохоор харагдана.

Тайлбар: Оюутнууд нэгдүгээр курстээ мэргэжлийн бус, ерөнхий суурийн хичээлүүд үздэг ч анх элсэн орохдоо тодорхой мэргэжлийн ангид тандалт өгч, бүртгүүлсэн байдаг. Энэ бүртгэлээр нэгдүгээр курсийн оюутнуудын тоо гарч буй.

Тэтгэлгийн хувьд: Сүүлийн гурван жилд физикийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Энэ нь МУИС-ийн дотоод тэтгэлэг гэсэн үг. Харин дараа жилээс ЭЕШ-ийн оноо, сурлагийн голч оноонд үндэслэн 100 хүртэлх хувийн тэтгэлэг олгох журам хэлэлцэгдээд дуусжээ.

Харин гол асуудал нь 2014 оны бүтцийн өөрчлөлттэй холбоотой харагддаг. Өөрөөр хэлбэл МУИС-ийн бүрэлдэхүүнд Физик, электроникийн сургууль гэж байсныг татан буулгаад Шинжлэх ухаанны сургуулийн Байгалийн ухааны салбар /ШУС-БУС/ гэдэг ерөнхий малгайн дор физикийн тэнхимийг үлдээжээ. Харин Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль гэдэг бүтэц нээж, тийшээ цөмийн инженер, электроник, сэргээгдэх эрчим хүч зэрэг мэргэжлүүдийг аваачсан байна. Ингэснээр голомтоо сахиж үлдсэн физикийн тэнхим нь физикийн багш, онолын физик гэсэн хоёр ангитай хоцорчээ.

Хуучин физик-электроник гэдэг элит анги байсан ч уг өөрчлөлтөөр хаагдсан гэж өөрөө энэ ангийг төгссөн залуу багш хэлж байна. Энэ сургууль долоон жилийн өмнө 1000 гаруй оюутантай байсан гэх. Харин ШУС-БУС хариуцсан дэд захирал Б.Батжаргал “Физик, электроникийн анги хаагдаагүй, бүтцийн өөрчлөлтөөр ХШУИС-руу очиж л нийлсэн” гэж онцолж буй.

“ОЮУТНУУД АЖЛЫН БАЙРАА БОДООД ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ СОНИРХОЖ БАЙНА”

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны сургууль хариуцсан дэд захирал, профессор Б.Батжаргал дараах зүйлийг ярилаа:

“2014 оны бүтцийн өөрчлөлтөөр ХШУИС-руу зарим анги шилжиж, энд онолын физик, физикийн багш хоёр үлдсэн. Хүүхдүүд илүүтэй инженерийн чиглэлийг сонирхож, ХШУИС-ийг сонгож байгаа нь ажлын байр, авах цалинтай нь холбоотой болов уу. Нэг талд хүүхдүүдийг мэргэжлийг нь хүчээр сонгуулж болохгүй шүү дээ. Харин жилд 15-20 онолын физикчдийг бэлтгэхэд хангалттай гэж сургууль үзэж байгаа. Төгсөөд ажлын байр муутай, цалин багатай учраас онолын физикийг хүүхдүүд төдийлөн сонирхохгүй байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөгжүүлсэн энэ шинжлэх ухааныг МУИС авч явах ёстой, хүүхдийн тоо цөөн байгаад анхаарах ёстой”

Товчоор базвал, асуудал анги хаах хэмжээнд очиж яригдаагүй, оюутнуудад эрэлт муу байгаа нь үнэн. Төгсөөд хөрвөж ажиллах, ажлын байр олдох боломжийг харж оюутнууд онолын физикийг сонирхохгүй байна.

МОНГОЛЫН ФИЗИКИЙН САЛБАРТ ЗАЛГАМЖ ХАЛАА ТАСРАХ НЬ ТЭНХИМИЙН ЗАРИМ БАГШ НАРТ ХАМААГҮЙ

Харин яг Физикийн тэнхимийн багш, дэд профессор Д.Эрдэнбаатартай ярилцахад залуу хүний хувьд үзэл бодлоо хаалтгүй илэрхийлж байна. Тэр өнөөх “Хоёр л оюутан хичээлдээ ирдэг” гэж жиргэсэн багш юм.

“Хамгийн эхний асуудал нь физик, электроник гэдэг тусдаа мэргэжил байхад 2014 онд элсэлтийг нь зогсоосон. ХШУИС-т нээгдсэн электроникийн мэргэжил нь агуулгын хувьд 60-70 хувийн ялгаатай хөтөлбөртэй. Гэвч нэрэнд нь адилхан электроник гэдэг үг орлоо гэдэг шалтгаанаар хаагдсан юм. Энэ ангийг төгссөн залуусаас “Nature” сэтгүүлд хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн, Голландын томоохон чипний компанид ажилладаг эрдэмтэн гарсан. Хоёрт, нэгдүгээр курсдээ ерөнхий суурь хичээл үзэж явж байгаад хоёрдугаар курсээс мэргэжлээ сонгодог болсон. Үүгээр зарим хүүхдүүд физикээсээ хөндийрч, нэг жилийн дараа сонголтоо өөрчлөх асуудал гарах болсон гэж боддог.

Онолын физик судалсан хүн хаана ч очоод ямар ч инженерийг хийнэ, технологийн хурдтай өөрчлөлтүүдэд дасан зохицож чадна. Яагаад гэвэл шинжлэх ухаанаа сууриар нь судалсан учир. Инженерийн ангиуд бол хэрэглээ тал руугаа учраас физикийг гүн агуулгаар нь судалж чаддаггүй. Нэг үгээр инженер бол жолооч, харин онолын физик төгссөн хүмүүс машиныхаа эд ангийг нэгд нэггүй мэддэг хүн гэсэн л санаа юм. Даанч үүнийг эцэг эхчүүд төдийлөн ойлгохгүй байгаа юм.

1942 онд МУИС анх байгуулагдахад физик математикийн мэргэжилтэн бэлдэж эхэлсэн. Гол ноён нуруу нь физикийн салбар байсаар ирсэн. Гэтэл 2014 онд физик, электроникийн сургууль татан буугдаж, ганц физикийн тэнхим л үлдсэн. Цөмийн физик нь цөмийн инженер болоод явчихсан. Голомтоо сахиж үлдсэн нь физик, физикийн багш. Ингээд хүүхдүүд сонгохоо больсон, ганцхан хүүхэд сонгож сурч байсан тохиолдол ч байгаа. Цаасан дээрх бүртгэлтэй оюутнууд бол байдаг, 50 шахам оюутны тоог сургуулийн захиргаа гаргаж өгч байна билээ. Тэдний ихэнх нь улирсан, мэргэжлээ сонгоход кредит нь дутсан, хичээлдээ ирэхээ байсан гэх мэт оюутнууд байдаг”.

Онолын физикийн анги хаагдахгүй гэж удирдлагууд мэдэгдэж байгаа ч 2020 оны зургадугаар сард болсон Физикийн тэнхимийн онлайн хурлаар ийм асуудал яригджээ. Өөрөөр хэлбэл “Таваас дээш оюутан сонгохгүй бол элсэлт авахгүй, хоёр хөтөлбөрийнхөө нэгийг сонгодог ч юм уу, учрыг нь олоод явуул” гэсэн агуулгатай и-мейл багш нарт очсон гэдэг мэдээлэл байгаа юм.

Ингээд энэ жил физикийн багшийн ангид элсэлт аваагүй өнжжээ. Харин онолын физикт дөрвөн хүүхэд бүртгүүлж. Ингээд тэнхимийн эрхлэгч нь өөрийн шавь болох оюутныг өөр мэргэжлээс шилжүүлж авчирснаар хүчээр тав болгож, тухайн жилийн элсэлтээ “аварсан” байна.

Энэ тухайд Д.Эрдэнэбаатар багш “Тухайн үед багш нар цөөн хүүхэд сонгосон ч сургалт явагдах ёстой гэж эсэргүүцэж байсан. Ингээд намар нь энэ таван хүүхэдтэй ангийн багшаар би сонгогдож, ангийн хурал зарласан. Хоёр, гурван долоо хоног болоод хоёр л оюутан ирсэн. Тэр хоёр яг 2019 онд нэгдүгээр курст ороод, 2020 ондоо мэргэжлээ сонгож буй. Бусад нь өмнөх онуудад элсчихээд, цаасан дээр л бүртгэлтэй болсон оюутнууд гэж ойлгож болно. Энэ хоёр оюутнаа бид “Тэмүүлэл” хиймэл дагуулын төсөл дээрээ ажиллуулаад явж байна. Үнэндээ төсөл дээр ажиллуулъя, дэмжье гэхээр хүүхэд олддоггүй. Монголын физикийн салбарт залгамж халаа тасрах эсэх нь тэнхимийн зарим багш нарт огт хамаагүй байдаг” гэж ярилаа.

Тэрбээр татан буугдсан гэгдэж буй физик, электроникийн сургуулийг 2009 онд төгсөөд, сургуульдаа магистр хамгаалжээ. Ингээд Японд докторын зэрэг хамгаалж хиймэл дагуул хийх тэргүүтэй томоохон төслүүд дээр ажилласан байна. Өөрийн хүслээр физикийн тэнхимдээ багшилдаг. Хөтөлбөрөө сурталчлах гэж баруун аймгуудаар явж, 1000-аад минутын видео контент үнэгүй хийсэн зэргээ ярьж байлаа.

Бидэнд олдсон мэдээллээр, Д.Эрдэнэбаатар багшийг твиттертээ жиргэсний дараа МУИС-ийн багш нарын дотоод групп дээр асуудлууд яригджээ. Тодруулбал тогоон дотроо байсангүй, худал мэдээлэл тараалаа, гудамжны улс төр хийлээ гэхчлэнгээр залуу эрдэмтдийг шүүмжилжээ.

БУСАД МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУДЫГ ХАРАХААР...

Ингээд 2020 онд онолын физикийн ангийг сонгож орсон оюутан Б-тэй цөөн хором ярилцаж, итгэл үнэмшлийг нь сонирхлоо.

-Ангидаа хэдүүлээ суралцдаг вэ?

-Хоёулаа л байдаг, уг нь тав гэж явдаг. Бид хоёр л хичээлдээ явдаг. Ер нь жаахан муухай шүү дээ. Ганцаараа байгаад байгаа ч юм шиг, төөрчихсөн ч юм шиг мэдрэмж төрнө. Бусад мэргэжлийг оюутнуудыг харахаар бөөнөөрөө хичээлээ давтаад л, номын сангийн нэг коридорыг эзлээд л суудаг. Харахаар сайхан.

-Хийсэн сонголтдоо эргэлзэх удаа гарч байсан уу?

-Мэдээж болих бодол төрж байсан удаа байгаа. Гэхдээ зүгээр. Дээд, доод ангийнхантайгаа харилцаатай байдаг болохоор бас гайгүй л байдаг.

-Хоёр л оюутан хичээлдээ ирдэг, физикийн анги элсэлт авахгүйд хүрсэн гэж багш нь жиргэсэн байна билээ.

-Үнэн байдал тэр л дээ. Цар тахлын үед сургалтын чанар ч бас муу байна гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Төгсөөд хэрхэх төлөвлөгө байгаа вэ. Гадаадын их сургуульд тэтгэлэг хөөцөлдье гэж бодсон уу?

-Болж өгвөл төгсөхөөсөө  өмнө гадаадын тэтгэлэгт оролдоод үзье гэж бодож байгаа, хугацаа шаардана, амаргүй. Болохгүй бол төгсчихөөд гадагшаа явъя гэсэн бодол байгаа.

-Энэ мэргэжлээр төгсөөд ажиллах талбараа хэр өргөн хүрээнд харж байгаа вэ?

-Монголд бол хязгаарлагдмал л гэж боддог. Давхар программын чиглэлээр суралцана гэж бодож байгаа.  

-Онолын физикийн анги сонгоход аав, ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Намайг ЕБС-д физикийн олимпиадад бэлддэг байсан багш маань энэ ангийг санал болгосон. Тийм болохоор аав, ээж хоёр сонгоод үзэх юм уу гэж дэмжиж байсан.

-Сүүлийн үед ихэнх онц сурдаг хүүхдүүд нийгмийн ухааны салбарыг сонгож байна шүү дээ. Физиктээ үнэнч байхад нь юу нөлөөлөв?

-Би ч бас төгсөхдөө эдийн засагч болох бодолтой байсан. Гэхдээ физикээ сонговол яагаад ч юм илүү хол явж чадах санагдсан. Нөгөө талд манай улсад энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна, энэ орон зайг нөхье гэж бодсон.

-Гадаадад боловсрол эзэмшсэн залуусын зарим нь тэндээ ажиллаад үлддэг шүү дээ. Энэ тал дээр бодсон зүйл бий юү?

-Хувь хүний л асуудал болов уу. Бодоод үзэхэд, арван хэдэн жил зовж, хөдөлмөрлөж сураад сая гарахгүй төгрөгийн цалин аваад суувал ямар санагдах билээ. Ямар ч үнэ цэнгүй юм шиг мэдрэмж төрнө. Буруутгах арга байхгүй гэх юм уу даа.

Тэрбээр боловсролын тогтолцоо цаг үеэ дагаж оновчтой шинэчлэл хийхгүй байгаа нь асуудлын гол гэж хардгаа ярилаа. Түүнчлэн шинжлэх ухаанд дурлаж, сонгон суралцаж буй оюутнуудад мөнгө хаядаггүйг онцлов. Сурагчид олон улсын олимпиадад оролцохоор болж тэнцсэн ч онгоцны тийзнээс эхлээд хувийн бүх зардлаа өөрсдөө даадаг аж. Амьжиргааны асуудлаас болж энэ боломжийг алдаж өнгөрүүлдэг хүүхдүүд цөөнгүй байдаг юм байна. Мөн практик ажил хийх туршилтын тоног төхөөрөмж дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дутагдалтай, ном сурах бичгүүдийн орчуулга ойлгомжгүй, хэт хувийн хандлагатай байдаг зэргийг онцолж байна. Тэр арванхоёрдугаар анги хүртлээ эгэл улсын сургуульд суралцаж, физикийн олимпиадуудад өөрийгөө ирлэж, өрсөлдөж иржээ.

Хэт хэлбэр талыг анхаарсан гэмээр МУИС-ийн 2014 оны бүтцийн өөрчлөлтөөс хойш Физикийн тэнхим ер эзгүйрээд л байгаа юм байна. “Худал мэдээлэл” гэсэн улаан шошго тавьж, тэтгэлэг ярихаас илүү “Онолын физик сурсан хүн ямар ч инженер хийнэ, шинэ технологиудыг тэр дор нь өөрийн болгож чадна” гэсэн залуу багшийн үгийг бодмоор ч юм шиг. Мэдээж эргээд хөтөлбөрийн нэр, агуулга хоёр луу өнгийж үзэх шаардлага гарна.

Мөн 2019 онд харьцангуй бага сурагч ЕБС төгссөн байдаг. Иймд энэ жилийн элсэлтээр бага оюутан физикийн тэнхимийг сонгож таарсан, үүнээс хойш тоо өссөөр байгаа гэдэг өнцөг ч байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Том агуулгаараа МУИС буруутай, бас буруугүй. Шинжлэх ухаан, танин мэдэхүйд үнэ өгдөггүй манай нийгэм “амьдралд ойр” бас “хялбар” гэх мэргэжил сонгосон бүхэл бүтэн үеийг төрүүлж гаргасаар байна. Нийгмийн ухаан барьцгүй, хийсвэр, хариуцлагатай хандахгүй бол яаж ч баллаж мэдэх аюултайг одоо хүмүүс гадарладаг болсон. Харин инженерүүд, эрдэмтэд улс орны хөгжлийг түүчээлдэг. Дэлхий шинжлэх ухаан, технологийн дэвшил дээр хөгжиж, бүдүүлэг бизнес моделиудаа хаяж, байгаль дэлхийгээ боддог болж байна.

Уул уурхай, коронавирус хоёрын сүрэнд нам гишгүүлчхээд өндийж чаддаггүй л улс болж байна. Ажлын байр байхгүй ч зоригтой сонго, тэрсэл, тэгээд өөрчлөлт авчир, чадна гэж эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл өгдөг байх нь ч үгүйлэгдэж буй. Салбар, салбарын эрдэмтэд ч дуугүй суулгүй үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байгаасай, маргаан мэтгэлцээн цаг үргэлж л өрнөөсэй. Харин “Битгий санаа зов оо, асуудал байхгүй. Бид хийж байна” гэж маргаан мэтгэлцээнийг намжаадаг байх нь хөгжил болж чадахгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сүрнээ
сүрнээ
2021-04-27 08:57

МУИС буруутай. Шинжлэх ухааны ангиудаа сурт�##�члаагүй байна

unshigch
unshigch
2021-04-27 09:01

100 huwi tetgeleg uguud ch oyutnuud nemegdeh uu. Etseg eh ni bankir huulich bolgoh l muruudultei suugaa

arai ch dee tegeed bas m
arai ch dee tegeed bas m
2021-04-27 09:06

Bukh kurs ni niileed 16 yum.uu arai arai

уншигч
уншигч
2021-04-27 09:07

Том сургууль шинжлэх уахааны с�##�бараа үнэ цэнэтэй байлшах асуудлыгхариуцах үүрэгтэй. МУИС-ийнихэдэн хоцрогдсон багш нар юу хийж байгаа вэ. Физикийн с�##�бар бол жинхэнэ сэтгэгчдийг төрүүлдэг газар байхад хөсөр хаяжээ

muu darga nariin gawiya
muu darga nariin gawiya
2021-04-27 09:23

MUIS baahan tsunh barisan shinjleh uhaand hairgui darga nartai bolson. Ehneesee ur shim ni garchee

яам анхаар
яам анхаар
2021-04-27 09:27

Боловсролын яам бодлогоор дэмжихгүй хаяжээ. Улсын их сургууль нь шинжлэх ухааны нэг чух�##� тэнхимээ эзгүйрүүлсэн үзүүлэлт МУИС-ийг хойш нь татна. Ийм болохоороо л манай сургуулиуд дэлхийд бараадөхгүй байгаа юм

Зочин
Зочин
2021-04-27 09:35

Нөгөө муу з�##�у багшийгаа дотоод груп дээрээ гөвж байдаг шүү хэдэн захир�##� нь. Тэгээд бэртэгчин багш нар нь дэмжээстэй

Зочин
Зочин
2021-04-27 09:51

Угаасаа төрийн өмчийн сургууль нийгмийн ухааны чиглэлээр элсэлт авдагыг болиулж, энэ чиглэлээр хувийн их дээд сургуульд сургаж, төрийн өмчийн сургуульд инженер, эрэлттэй өндөр технологийн мэргэжлийн чиглэлээр бэлтгэмээр байна. Төрийн өмчийн сургуульд ямар мэргэжилтэн бэлтгэн гаргахыг улс бодлогоор шийдвэрлэх шаардлагатай. Төрийн өмчийн газар дээр төрийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж бүхий объекттой, төрийн тогтмол зардлын санхүүжилт авдаг сургуульд улс оронд нэн хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэн гаргах хэрэгтэй.

зочин
зочин
2021-04-27 10:11

Математик бас адилхан байгаа шүү

иргэн
иргэн
2021-04-27 10:32

матаметатик арай үгүй байлгүй дээ

Иргэн
Иргэн
2021-04-27 10:39

Онолын физикээ хэрэглээний физик рүү шилжүүлбэл зүгээр бус уу? Монгол улс ядаж энэ жилдээ хадаас, шуруп хийж сурмаар байна. Тэгээд хэдэн жилийн дараа консервны лааз хийж сураад, дараа нь данх сав гэх мэтчилэн яваад 40-50 жилийн дараа унадаг дугуй хийдэг больё.

Иргэн
Иргэн
2021-04-27 10:49

Маш зөв санаа байна. Төрийн өмчийн сургуульд нийгмийн
ухааны бодлого чиглэл зориуд зохицуул�##�ттай явагддаг. Бусад шинжлэх ухааны с�##�барт ямарч зохицуул�##�т байдаггүй.

Эмгэн
Эмгэн
2021-04-27 10:51

Ээ яанаа мөрөөдлийн анги байсан ш дээ. Барагтай нь элсэж чаддаггүй л байсан даа...

Зочин
Зочин
2021-04-27 11:15

Хэдэн ямаатай байнга мөнгөн урамшуул�##� авдаг маш том анги нийгэмтэй монголд шинжлэх ухаан хөгжихгүй

Зочин
Зочин
2021-04-27 11:57

МУИС-ийн одоогийн удирдлагууд нь чадвартай хүмүүсээ өөрсдийнхөө өрсөлдөгч гэж хараад дарах дарамтлах �######�уулах гэсэн санаарх�##�тай ах дүү, амрагууд, цүнх барьсан хурган пялдагын армиар дүүрсэн эмгэнэлтэй газар болсон доо.

Зочин
Зочин
2021-04-27 12:38

чад�##�тай бол онолын физикээр маш сайн сур�##�цаад дээр нь програм хангамжийг нэмж мэдлэг эзэмшээд �##��####�а гадаадын их сургуульдэнэ дагуу сураад багшилж чадв�##� ирээдүйтэйдээ. Зоригтой тэмүүлэлтэй хүүхэд л ингэнэ дээ. Өрсөлдөгч ховор байх тусам сайн шүүдээ

Зочин
Зочин
2021-04-27 12:42

Улам -Оргих хүүхдүүдийг хөөж явуулсан байна.

Зочин
Зочин
2021-04-27 12:45

Физик математикийн суурь боловсролыг хэрэглээ т�##�аас нь сайн эзэмшихгүй бол инженер гэж нэрлүүлэхэд хэцүү л дээ Гэхдээ онолоо хэрэглээтэй холбож заахгүй болохоор ийм байд�##�д хүрч байгаа юм

Зочин
Зочин
2021-04-27 13:12

Ямар муухай утгын �##�даатай нийтлэл бэ? Нийтлэлээ бэлдсэн сэтгүүлч нь өөрөө 1 уншсан уу?? Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд электроникийн анги гээд өөрөө бичсэний чинь дараа орж байгаа ярилцлаганд хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль гээд бүтэн орчихсон байна, физик 1-р түвшиндээ .. оюутантай гээд биччихсэн байна. Тэгсэн хэрнээ МУИС 1-тээ ерөнхий суурь гэж яваад мэргэжилгүй байдгийг ч дараа нь биччихсэн байна.

Munkh
Munkh
2021-04-27 13:44

Эгүүр сайтын асуудлыг харж байгаа өнцөг, хараат бус байд�##� та�##�агддаг.
Бичилтэндээ анхаарах хэрэгтэй байна аа.
Дөрөвдүгээр курст тав
Гуравдугаар курст 12
Хоёрдугаар курст 15

Бүгдийг нь тоогоор бичих хэрэгтэй шүү. Анхаар�##�даа авна гэж найдаж байна.

багш
багш
2021-04-27 13:44

Онолын физикийн анги байхгүй байж болно. Харин онолын физикийн хичээл, суд�##�гаа байхгүй байж болохгүй
Ер ийм байд�##�д хүрсэний гол үндэс нь тэр үеийн Гантөмөр сайд, захир�##� Г�##�тбаярын нарын багийн хийсэн бүтцийн өөрчлөлтөөр байг�##�ийн ухааны онол, хэрэглээ хоёрыг с�##�гасан явд�##� .
Үүнийг нь одоогийн МУИС-ийн удирдлага зөвшөөрөөд л явж байгаа нь харамс�##�тай байдаг

Зочин
Зочин
2021-04-27 14:14

Үнэхээр харамс�##�тай. Хэдхэн жилийн өмнө төгсөж байхад 500гаруй оюутантай ФЭС үнэхээр сайхан сургууль байсан. Одоо үнэхээр гунигтай болжээ. Манай ангийнхан дунд физикийн судлаач эрдэмтэн хийгээд явж байгаа хүн байхгүй. Яагаад гэвэл өндөр ц�##�ингаар суд�##�гаа хийх, хийлгэх байгууллага байхгүй. Ямар өөрсдөө ц�##�ингүй судлаад яваад байлтай биш. Цэвэр физик төгсөөд ганц нэг нь багш, ихэвчлэн жижигхэн хөрвөөд инженер төрлийн ажил хийгээд л явж байна. Эрдэнэбаатар багшийн хэлсэнчлэн. Үнэхээр суурь сайтай хүмүүс болдог. Би багшлахынхаа хажуугаар инженерээр сурдаг. Оройгоор сурдаг учраас янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг ч надад бол нийт лекцээ нэг уншаад л өдөр шөнөгүй хичээлдээ явж байгаа хүмүүсээс хамаагүй онол практикийн чадвартай болж байгаа маань харагддаг. Гол баярлах юм нь миний суурь юм байна гэж боддог. МУИС тухайн үед үнэхээр суурь сайн 3 жил мат үзэж 4 жил Англи хэл үзэж төгсөж байлаа. Манай сургуульд ийм хүүхэд ордоггүй сайн хичээ гэж л хэлдэг байсан. Манай ангийн англиар үсгээ ч мэдэхгүй хүүхэд төгсөхдөө англиар физикийн ШУ өгүүллэг уншаад чөлөөтэй ойлгодог болсон байсан гээд бодоход Физикийн мэргэжлийн багш нар маань хүртэл Англи хэл, бүх т�##�даа шилдэг гэж бодогдохоор байсан. Бас маш чанартай. 2 физикийн ангийн 66 хүүхдээс эхний улир�##�д 26 нь унахад уучлаарай. Та эртхэн өөр мэргэжил сонгоорой. Манайд шилдэг бөгөөд зүтгэл эй нь л сурдаг гэж байлаа. Тиймээс хүүхэд цөөрөвч чанараа бүү хаяасай гэж хүсч байна. Үнэ цэнэ стандарт нь дэлхийн хэмжээнийх гэдэг нэрээ хадг�##�ж яваасай.

Зочин
Зочин
2021-04-27 14:26

2014 оны бүтцийн өөрчлөлт нэрээр самарсан штээ. Одоо сайн муугаа дүгнэх болоогүй юу?, МУИС- олон улсын ранкаар ихэнх үзүүлэлтээр ухраад л 4000-р явж байгаа нь дэвшил үү???

Бат
Бат
2021-04-27 14:26

2014 оны бүтцийн өөрчлөлт нэрээр самарсан штээ. Одоо сайн муугаа дүгнэх болоогүй юу?, МУИС- олон улсын ранкаар ихэнх үзүүлэлтээр ухраад л 4000-р явж байгаа нь дэвшил үү???

Боломж бий
Боломж бий
2021-04-27 14:48

Онолын физикийн ангид сурсан хүн гадаадад мастэрээ хийх бүрэн боломжтой. Төгсөөд шууд гадаадын компаниудад ажиллах боломжтой. Монголд л боломжгүй үйлдвэржсэн орон биш тул ийм байна гэхдээ орсон хүн нь дараа нь гадагш гарч чадв�##� маш их боломжтой мэргэжил. Судлаач эрдэмтний зам хөөгүй гэхэд төрөл бүрийн инженерийн мэргэжлээр мастер хийгээд л шууд нэг компанид ажилд орох боломжтой. Оюутан байхдаа нэг компанид цагийн ажил хийж байсан бол тухайн компани нь мэддэг болсон тул бараг төгсөнгүүт нь шууд захи�##�даг. Байг�##�ийн шинжлэх ухаан, инженер чиглэлээр бол гадаадад газардахгүй шүү. тиймээс сурч буй хүмүүс нь санаагаар унах хэрэггүй. Харин давхар �##�ь улсад юугаар сурах вэ гэдгээ суд�##�ж шийдэж (гадаадын бүх их дээд сургууль интернетээр мэдээллээ цацдаг) хэлээ сурч байсан нь дээр. 2. Харин оюутны тоо багас буйд бол их сургууль анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-27 14:50

Монголд их сонин юм байдаг нь Их сургуулийн тэр сургууль гэж ярьдаг нь ш�##� утгагүй. Их сургууль бол их сургуулиараа явах хэрэгтэй. Их сургуулийн тийм мэргжлийн анги гэж ярих хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-27 15:01

Сурах хүсэлтэй хүнд цөөхүүлээ хичээллэх тусам сайн л байх гэвч амьдр�##� дээр бас эвгүй байдаг шүү. Манай сургуульд лав ихэнх хичээл сонгож болдог байсан үед бид оюутан цөөтэй багшийн хичээл эвгүй байдаг учраас сонгодоггүй байсан. Зарим профэссор нь хэдхэн оюутантай ордог байсан, бас хэдхэн оюутнуудаа бүгдийг нь тэнцүүлдэг байсан. Их сонин. Тэднийг унагачихв�##� нэр хүнд нь улам унахаас айсан байх. Ер нь бол тэнцэхгүй нь их байдаг. Тэр нь тухайн оюутнууд сайн муудаа биш, хэн хичээлээ хийсэн үгүйд л байдаг юм. Гэтэл тийм цөөхөн оюутантай профэссор бүгдийг нь тэнцүүлж гаргаад байдаг нь хачирх�##�тай. Хичээлийн хажуугаар ажил хийдэг оюутан бол хааяа таслах шаардлага гарах тул тийм цөөхөн оюутантай лекцинд суух хүсэлгүй нь ойлгомжтой. Дорхноо нүдлэгдэнэ. Хэдийгээр багш нар оюутнуудаа ажиллах хэрэгтэй болдог гэдгийг мэддэг ч.

Sonjigch
Sonjigch
2021-04-27 15:33

Baigaliin shinjleliin surguuligui tsoriin hants UNIVERSITY Mongold lol baina daa Udahgui BERS Ih Surguuliin toosond daragdaj magadgui

Tugsux gd golood yawsan hun chi
Tugsux gd golood yawsan hun chi
2021-04-27 20:51

Xudlaa PR daj zuragt FB eer shoydaxaas uur um chaddagui electroniciin mergejliin umaa ch meddegui muu bagsh nar ni deeshee devsheed bxiin ted nar l ajlaasaa garaad chadvarlag zaluustaa zaigaa ugux xeregtei sh dee MUIS bol jalganii uzel horchinguudaasaa salj bj delxiitei zeregtsene de ternees naana butexgui .

ҮНЭН
ҮНЭН
2021-04-27 23:55

МОНГОЛ УЛС ФИЗИКЧ МАТЕМАТИКЧДААР ХИЙЛГЭХ АЖИЛ БАЙХГҮЙ ТЭГЭЭД Л ТЭР

Зочин
Зочин
2021-04-28 08:01

Нэг с�##�барыг нөгөө с�##�бараар нь үгүйсгэх ямар хэрэг бнаа. Физикийн ангид цөөн оюутан сурч бгаад нийгмийн ухааны с�##�бар ямар буруутай билээ....асуудлаа ярьж бичээч. Эсвэл нийгмийн ухааныг мя�##�аад өгөөч гэсийм...

И
И
2021-04-28 10:33

Хятад хогноос эрчим хуч гаргах технологи бий болгох эрдэмтэд бэлдсэн бхад манай ганц том их сургууль ,хамгийн том суурь шинжлэх ухаан болох физикийн ангидаа 2 хуухэдтэй сург�##�т явуулж бна гэхээр эмгэнэлтэй.Хаашаа яваад бнаа Монгол.Баахан эдийн засагч,хуульчид чинь монгол улсын хогжлийг уруу нь харуулчихаад бна боловсролын яамны зай боглосон сайд мэргэжилтнуудээ.

zochin/ender nastan/
zochin/ender nastan/
2021-04-30 14:34

Ankh MUIS d 5 injeneriin surguuli baiguulagdaj bid 25 laa ankhnii Dulaanii injeneriin ikh surguuliig 4r kurseesee MUIS n POLITEXNIKIIN injeneriin angiig tegseed ankh mongold TEST uud baiguulagdaj bid nar injenereer ochij bsn Odoo ter 5 hi Hkolboo , barilga , tsahkilgaan , dulaan , mekhanik injeneruudiig 1967 onoos mongol uls#aa beltgej ekhelsen ZKHU h bagsh nar , surakh bichigteigee irj zaaj bsn Odoo manai angiin bagsh bsn ABDAI akademich Batmenhk akademich gekh met bagsh nar maani mash sain mednee Mash zeb TEKHNIKIIN IKH surguuliudiig baiguulsan shuud l 1r kurseesee tukhain meregjildee suralts#ag bsn

Зочин
Зочин
2021-05-01 20:25

МУИС ийн захирлаар цүнх баригч МАНгарууд ирээд самраад явдагийн үр дүнд оюутан байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button