ЭДИЙН ЗАСАГ

ОХУ нүүрсний экспортоо 91 хувиар нэмэгдүүлж, манай нийлүүлэлтийг давжээ

Манай улс цар тахлын нөхцөл байдлаас үүдэж коксжих нүүрсний экспортоо үлэмж бууруулаад байна. Яг энэ үед БНХАУ ч нүүрсний хэрэглээгээ бууруулах амлалтдаа алхам алхмаар ойртож, харин ОХУ нүүрс экспортоо нэмэгдүүлж байна.

Тухайлбал 2021 оны нэгдүгээр улиралд БНХАУ 11.2 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Гэтэл энэ нь өнгөрсөн оны мөн үетэй нь харьцуулахад даруй 45 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Харин манай улс нэгдүгээр улиралд 6.67 сая тонн нүүрс экспортод гаргасан. Харин энэ хугацаанд ОХУ 42.7 сая тонныг экспортолжээ. Хоёрдугаар сарын үзүүлэлтээд ОХУ нүүрсний экспортоо 91 хувиар нэмэгдүүлж чадсан нь анхаарал татаж байна. Үүгээр эл үес хойд хөрш нүүрс экспортоор биднийг давж гарчээ.

Гэхдээ манай улсын хувьд бага багаар хилийн боомтуудын үйл ажиллагаагаа сэргээж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

машинаар ухнадаж байхаар төмөр зам байсан бол аштай юу даа шуналтангуудаас болж монгол хохирч байна

Уншигч
Уншигч

Жэээнкооо чи үхвэл таарна даа

Зочин
Зочин

Манай ерөнхийлөгчийн буянаар оросууд нүүрсээ зарж байна

Холбоотой мэдээ

Back to top button