ЭДИЙН ЗАСАГ

Иргэдийн тог, ус, дулааны төлбөрийн зардалд “Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор энэ оны долдугаар сарын 1 хүртэл тодорхой хэдэн салбараас бусад салбарын ААН болон бүх айл, өрхүүдийн эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргана, уг зардалд 650 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж мэдээлж байсан.

Тэгвэл одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ чиглэлд 364.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж. 2021 оны нэгдүгээр улирлын статистикээр “Эрдэнэт”-ийн төлөвлөгөө 100-143 хувьтай биелсэн байгаа юм. Үүнээс борлуулалтын орлого 40 орчим хувиар нэмэгдсэн бол цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 2.5 дахин давуулан биелүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button